Монголын 14 аймагт мансууруулах ургамал ургадаг

img

Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба болон Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд бидний оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнд нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хууль сахиулах байгууллагын удирдах ажилтан, холбогдох мэргэжилтэн болон албан хаагчид оролцлоо. Зөвлөгөөнөөр мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар ойлголт  мэдлэг, туршлага хуваалцах, урьдчилан сэргийлэх, хар тамхи мансууралтай тэмцэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ ач холбогдлыг таниулах зорилгоор Нийслэлийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, хууль сахиулах байгууллагуудын төлөөлөгч  нар илтгэл тавьж санал солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах арга замыг тодорхойлох талаар хэлэлцлээ.

а

Иргэд хууль бусаар хар тамхи зөөвөрлөж гэмт хэргийн золиос болох нь ихсэж байна. Одоогийн байдлаар 37 монгол иргэн гадаадад хар тамхи, мансууруулах бодисын хэрэгт холбогдон хоригдож байгаа аж. Монгол Улсын нутаг дэвсгэрт 1000 га газар буюу 14 аймагт мансууруулах бодис оролцсон ургамал ургадаг бөгөөд олон улсын түвшинд байдаг мансууруулах бодисыг монголд оруулж ирж, хэрэглэдэг хүний тоо ихссэн үзүүлэлт гарчээ. Ийнхүү зөвлөлгөөнд оролцогчид хар тамхи болон мансууруулах бодист тавих хяналтаа сайжруулах, төрийн болон төрийн бус байгууллагууд уялдаа холбоотой хамтран ажиллах нь нэн чухал гэж үзлээ. Мөн Үндэсний хороог яаралтай байгуулж, Нэгдсэн мэдээллийн сантай болж иргэдэд үнэн зөв мэдээлэл байнга өгч байх нь чухал гэдгийг онцолж, хар тамхины хууль бус үйл ажиллагаатай тэмцэх зөвлөмж  гаргахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

har tamhiniihan iim l huchtei :
har daa ta nar uursdiin gesen iim sain setguulchiig har tamhiniihan olood avchee medee bichij bna geed saihan zarlaad yavdag bna sh dee novsh chini
2014-11-26
иргэн:
өөрсдөө ил тод сурталчилчихаад ургамал түүлээ гээд хориод байж болохгүй дээ. мэргэжлийн хүмүүс мэдэж л байгаа. 1000 га ч юу юм бэ. гол шалтгаан чинь ургамал ургах биш, харин түүнийг зүй бус ашиглах л шүү дээ. ингэж сурталчилсан, өнгөрсөн жил түүж устгасанаар байгаль хамгаалахад сөрөг ажил хийж байна шүү. ер нь л өөрсдөө сурталчлаад байгаа юм биш үү. бодлого, процедуроо буруу хийвэл буруутан л болно доо.
2014-11-26
асуулт:
энэ гарчиг чинь тэгээд мансууруулах ургамлыг сурталчилаад байгаа юм уу хаашаа юм бэ???? хэдэн газар ургадагч гэх шиг. хүн мэдэхгүй л байвал сайн юм биш үү
2014-11-26
haah:
ingej medeelel ugch bolohuu. odoo bi ochood l tyyne shdee kkk. 14 aimagch geh shig. uurduu ochood tyytsgee geed heleed bna daa kkk mgl chyydee gej. helsniihee daraa bodohiim daa nobsh gej dee
2014-11-26
zochin:
balai ym aa yugaa harj baidag ym bee? haaguur ni orood baidag yum bee? ajlaa sain hiigeech... tegeed ene urgamal taliin too shirheg medeelliig bitgii hagarhai hengereg shig olon niited tsatsaad zaaj ugch bolohgui. hend heregtei yun medee uguhuu bod l dooo ta mini
2014-11-26