Үндэсний зөвлөлийн орон тоог нөхнө
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, өөр ажилд шилжжээ. Тиймээс гишүүдийг нөхөн томилохоор нэр дэвшигчдын материалыг авч эхэлсэн байна. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу сэтгүүл зүй, гадаад харилцаа, эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвших боломжтой аж.
р
Нэр дэвшигчид ирэх сарын 10-ны дотор Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн тухай албан бичиг, хурлын тэмдэглэл, нэр дэвшигчийн танилцуулгаа УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх шаардлагатай. Харин томилгоог УИХ-аар хэлэлцэн батална.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ