Хоёр хаврыг үзэх МАНАН

img

Ерөнхий сайдаас ирсэн шинэ засагт багтаач гэсэн урилга нь МАН-д  хагарлын үүдийг нээчих дөхлөө. Их мөрөн шалбаагт нийлдэггүй юм гэж намаа харамлаж явсан Ц.Нямдорж гишүүн шинэ засагт орж сайдаар шургалах ажиллагааг эрс эсэргүүцсэн байна. Түүний талд Д.Хаянхярваа нарын цөөнгүй нөлөө бүхий гишүүд байр суурь нэг бат хатуу зогсож байгаа талаар сайтууд шүүрэн мэдээллээ. Засагт орох орохгүйн маргаан дотроо архагууд ба залуучуудын тулаан болсон ч байж мэдэхээр. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг ажлаа өгөхийг МАН-ын зарим гишүүд нь шаардсан гэж байна. Ер нь бол түүнийг энэ албан тушаалаас огцрохыг Ц.Нямдорж гишүүн шулуухан  шаардсан гэж байна. МАН-ын зөвлөлд багтах эрхмүүд өчигдөр уулзсаны дараа хэвлэлээр гарсан мэдээллүүдийг харахад Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын урилга МАН-д том хуваагдлыг дуудаж буй бололтой байна. Бага хурлаа зарласан МАН-ынхан хайнаа яаж хагалахаас шинэ засаг яаж бүрдэх нь шийдэгдэх болчихлоо.


Өнөөдрөөс МАН засагт жоохон ичингүйрсхийж байгаад орчих юм байна гэсэн таамаг давамгайлж эхэллээ. Шинэ Засгийн газрын сайдын суудлын хуваарилалтыг хэвлэлээр буулгаж эхэлсэн байна. Засгийг хэрхэн хуваах талаарх АН-ын фракцуудын анхны санал Н.Алтанхуяг даргыгаа өсгийлдөж байхдаа бий болсон байж таарна. АН засгийн 51 хувийг /9 яамыг / гартаа авах ба бүтээн байгуулалтын гол яамдуудаа өөртөө авч таарна. Хууль зүйн яамыг мөн найдвартай гарт атгахыг хүснэ.


МАН шадар сайдыг салгаж авах бөгөөд ард нь бодлогын таван яамыг нэхнэ гэдэг нь бараг тодорхой болоод байна. МАХН хоёр яамтай бас дэд сайдтай болохыг хүсч байгаа бол МҮАН-ын Б.Энхсайхан даргад  нь Тавантолгойн цахилгаан станцын даргыг өгөөд тэгсгээд засгаас холдуулах сурагтай. ИЗНН мөн яамгүй болж С.Оюун даргад нь гарын бэлэг болгож нэг байнгын хороо өгчих байх гэсэн таамаг байна. Энэ зургаар бол Их эвслийн гэх ч юм уу, Их гарааны ч юм уу нэг содон нэртэй шинэ засаг эвлэлдэн бүрэлдэж магадгүй юм. 


Харин одоо 2012 оны сонгуулийн өмнөх хаврыг эргэн нэг санацгаая. Нэг л өдөр МАНАН өөрөө задарч АН засгаас гарчихсан. Сонгууль хаяанд ирсэн болохоор популист амлалтын ард нэхэгдэх хариуцлагаас бултсан хэрэг. Дараа сонгуулиар нь аль нэг нам дийлэнх олонх болоогүй. МАН-д хүчтэй сөрөг хүчний суудлыг хуваарилсан. Ард түмний өрөвдөхүй дор байсан Н.Энхбаяр даргыг нь бодоод МАХН-МҮАН Шударга ёс эвсэлд бас хэдэн суудал өгч засагт багтах боломж олгосон. Мөн бие даагчдыг 3 болгож бүл нэмэгдүүлсэн байдлаар ард түмний сонголт хийгдсэн.  Замын тал дээр сонгогчдын энэ сонголт намуудын үзэмжээр өөрчлөгдөх байдал үүслээ. Тогтвортой байдал, том төслийг хөдөлгөх уриан дор нэгдэж буй намууд тохироон дундаа тонших юмаа аваад сонгуулийн өмнөхөн салан оддог жам бий. Энэ талаас нь тооцвол яригдаж буй их эвслийн шинэ засаг МАНАН засгийн адил 2016 онд хоёр дахь хавраа дөнгөж үзээд тарах магадлалтай. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын орших цаг нь богинохон хийж амжуулах ажил нь их байна. Улстөржөөд бараг ажлаа хийхгүй байгаа чуулган дээр батлагдах хуулийн хүлээлт ч дэндүү олон боллоо. Шинэ засагт ичингүйрэлгүй морилогтун, эрхмүүдээ. Ам.долларын ханшинд төгрөг, иргэд хоёр хөөрхий боллоо.


Пүрэвжавын Баярхүү /тоймч/


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дагва:
манан бишээ анман. болно шуудээ
2014-11-28
zochin:
an odoo l aytaihan zasag barihgui bol dahij hezeech olonh bolj chadahgui altanhuysg ch samarsan daa
2014-11-27
zochin:
hurdan 2uulaa niileed zasgaa baiguulaa
2014-11-27
zochin:
mongolchuudad namiin togtoltsoo tohirohgui yum bna taltsaj uzseer baital tsag hugtsaa ungruud l bna shuu dee mungutei hed ni gadag* garaad hugjiliin saihniig uzej bhad yadruuhan hed ni hezee hugjih bol gej harsaar horvoog udej bndaa huurhii
2014-11-27
батхуяг :
ман одоо тараад өөрсдийн дуртай намууддаа орволтаарна . гэхдээ нөгөө намуудын гишүүд нь урвагч энээ тэрээ гэхгүй элэгсэг байх хэрэгтэй гол нь эх орны эрх ашгийн өмнөөс...
2014-11-27
батхуяг:
ман энэ ямар ичих булчирхайгүй сонин нам бэ биэнэ нам мамыг ойлгодоггүй юм аль сэргэлэн олон нам сольсон хүн муулсан хэвлэлийн бага хурлаар эх, орон ард түмний нэр барьсан нь сайд болдог, уих-ын гишүүн болдог юм биш үү?
2014-11-27
wertu:
monhbat chadvargui uymda, ter guidamjind bga man in hed zasagt orohgood uhlee bayr, hurel suh nar,
2014-11-26
zochinf:
za za bushuuhan manan gaa baiguulaad 2016 hurgeed manai garigaas zailj uguj byian bolj uz. uhseniihen ard tumen uhseniihen ediin zasag ta nart padlii ch baihgui 25 jil bolloo manan guudaa
2014-11-26
irgen:
odoo irgedee bodoj hamtarch ajillamaar yum aa
2014-11-26
zochin:
odoo saihanbileg sain ajillaj chadahgyi bol jinhene saihanbalag bolno doo.udahgyi 2016 onii songuuli bolno,ardchilsan namd ter odor jinhene shudraga dyngii ni tavina.
2014-11-26