Засгийн газар хуралдана
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлажээ. Засгийн газрын хуралдааны танхимд 16:00 цагт эхлэх ээлжит бус хуралдаанаар Азийн хөгжлийн банкнаас олгох “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай, Азийн хөгжлийн банкнаас олгох “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах” төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай, “МИАТ” ТӨХК-ийн зээлийн төлөлтөд дэмжлэг үзүүлэх тухай, Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журам батлах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
б
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийн тухай (Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга), Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам батлах тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
Түүнчлэн хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Түвдэндорж “2014 оны ургац хураалтын дүнгийн тухай” танилцуулах аж.
ы
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ