
Төсвийн
байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сан, Сумын
хөгжлийн санд хийсэн аудитын дүгнэлтийг сонслоо. Уадитаар нийтдээ 45 тэрбум төгрөгийэ
зөрчил илэрсэн байна.Аудитын дүгнэлттэй холбогдуулан гишүүд Ерөнхий аудитор
Б.Зангадад асуулт тавьсан юм.
-УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Сумын Засаг дарга нар хүслийн жагсаалт гаргаад,
түүнийгээ ИТХ-аараа батлуулах гэж зүтгэдэг үүнийг болих хэрэгтэй. Аудитынхан
ерөнхий тайлан гаргаж өгч байна шүү гэж байлаа. Орон нутгийн, сум хөгжүүлэх сангийн асуудлаар
аль аймгийн аль сум, дүүрэг дээр иргэдийн оролцоог хангахгүйгээр гомдол гарч,
Засаг дарга нарын лобби явсан юм бэ? Үүнийгээ тодорхой гаргаж хэл. Та нар дүгнэлт гаргахад Орон нутгийн
хөгжлийн сангийн зарцуулалтад өөрчлөлт оруулах санал гарсан уу? Энэ хөрөнгөөр
зам тавьж, гэрэлтүүлэг тавьж, цэцэг тариад байх юм уу. Зарцуулалтыг нь өөрчилж
болохгүй юу? Орон нутгийн хөгжлийн сангаар сайн
ажил хийсэн магтмаар аймгууд ч байна. Жишээлбэл, Хэнтий, Сүхбаатар,
Сэлэнгэ, Дорнод зэрэг аймаг иргэдээсээ тэрбум төгрөгийн хандив цуглуулаад
бүтээн байгуулалт хийж чадсан байна. Үүнд зарчмын ялгаа гарах юм уу? Ер нь Сум
хөгжүүлэх сан чинь дампуурсан юм биш үү? Цаашдаа хууль нь гарсан байхад Засгийн
газар журамдаа хойрго хандсан байна. 45 тэрбум төгрөгийн зөрчлийг бид “идэж
уужээ” гэж ойлгож болохгүй юм.
-Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Хөвсгөл гэх мэт аймаг
иргэдийн саналаар шийдэлгүй, 1,1 тэрбум төгрөгийн ажил хийсэн байна. Иргэдийн
саналыг тусгаагүй ажлыг тусгаагүй 2,5 тэрбум төгрөг санхүүжүүлсэн зөрчил
Булган, Дорноговь, Говьсүмбэр гэх мэтийн аймагт гарсан. Зориулалтыг өөрчлөх
санал 2013 оны тайланд тусгагдаагүй. 2014 оны хэрэгжилтийн явцад санал гарч ирж
байгаа. Сум хөгжүүлэх сан нь аудитаар үндэслэлтэй харагдаж байгаа. Нэмж хөрөнгө
хуваарилахгүйгээр, зээлээ цуглуулж, эх үүсвэрээ бүрдүүлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Төсвийг захиран зарцуулж байгаа хэлбэр нь янз бүр байна.
Хариуцлагыг яаж жигдлэх ёстой гэж бодож
байна вэ? Орлогын шилжүүлгийг хийхдээ яах ёстой вэ?
-Аудиторууд бүрэн эрхийнхээ хүрээнд шалгаад явдаг.
Хуулиар хүлээсэн үүргийг нь хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлынх нь хүрээнд
явуулдаг. Гэмт хэргийн шинжтэй зүйлийг гүйцэтгэх байгууллага руу явуулдаг
гэлээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө алаг цоог хэрэгжсэн
гэж уадитынхан үзлээ. Гүйцэтгэл нь өндөр байгаа аймгуудад мөнгө нэмж өгч байсан
байна. Харин дансандаа мөнгө нь байгаа аймгуудад нэмж олгоогүй аж. Энэ оны
хувьд гүйцэтгэл нь жигд олгогджээ.
Нийслэлд 2013 онд 299 ажилд 19,4 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй
гарчээ. Харин 7,2 тэрбум төгрөгийн
зөрчил илэрснээс 3,3 тэрбум нь худалдан авах ажиллагаатай холбоотой аж. 2013
онд Ардчилсан орнуудын чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулсан.
Үүний бэлтгэл ажилд зориулан гурван тэрбум төгрөгийн гэрэлтүүлэг чимэглэлийн
ажлыг хийхдээ худалдан авах ажиллагаа, тендэр зохион байгуулаагүй гэж
бүртгэгджээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ