“Шонхор”-ыг хэн тэргүүлэх вэ?
УИХ-ын дарга, “Шонхор” фракцийн тэргүүн З.Энхболд Ардчилсан намын даргаар сонгогдсоноосоо хойш Ардчилсан хүчний холбооны тамгаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэд шилжүүлээд буй юм. Харин “Шонхор” фракцийг хэн толгойлох вэ гэдэг асуудал АХХ болон тус фракцын гишүүдийн дунд яригдаж эхэлжээ.
1
УИХ-д хамгийн олон гишүүнтэй энэ фракцийн төлөөх өрсөлдөөн битүүхэн өрнөж эхэлсэн сурагтай. “Шонхор” фракц” З.Энхболд, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Д.Ганбат, Ж.Батзандан, Д.Батцогт, С.Одонтуяа, Д.Арвин, Л.Болд нарын 10 гишүүнээс бүрддэг. Харин фракцын тэргүүнд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан болон Д.Ганхуяг нарын нэр яригдаж эхлээд байна. Ардчилсан хүчний холбоо, “Шонхор” фракцийг үүсгэн байгуулагч, анхдагчдын хувьд дээрх хоёр эрхэмд давуу тал байгаа ч залуу улстөрчийнх нь хувиар Г.Баярсайхан “Шонхор-ын тэргүүн болох магадлалтай гэж зарим ажиглагчид үзэж байна.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ