“Шижир хайрга” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

img

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг дэх элс, хайрга, тоосгоны шавар олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд НМХГ-ын байцаагчид холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран хяналт, шалгалт хийжээ.

ө

Шалгалтад тоосгоны шавар олборлогч 21, хайрга олборлогч 22, элс олборлогч таван аж ахуйн нэгж буюу нийт 48 тусгай зөвшөөрөл эзэмшигч хамрагдсан байна. Эргүүл, хяналт шалгалтын явцад удаа дараа зөрчил гаргасан “Шижир хайрга” ХХК-ийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, зөрчлийн газраас зугтаасан улсын сери дугаар бүхий 7 машины жолооч нарыг саатуулж арга хэмжээ авах тухай албан бичгийг Нийслэлийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн газарт хүргүүлсэн тухай мэдээлэв.

ө

 “Ашигт малтмалын тухай” хууль зөрчсөн 16 аж ахуй нэгжид 11364.0 төгрөгийн, нэг албан тушаалтанд 400.0 мянган төгрөгийн торгууль торгосон бол “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль зөрчсөн нэг аж ахуйн нэгжид 4800.0 мянган төгрөгийн, “Төрийн хяналт шалгалтын тухай” хууль зөрчигчдийг мөн  4800.0 мянган төгрөгөөр торгожээ. Түүнчлэн “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хууль зөрчсөн таван аж ахуйн нэгж,  58 иргэнд 29688.0 мянган төгрөгийн, Барилгын материалын тусгай зөвшөөрлийн эрх аваагүй, бүтээгдэхүүнээ тохирлын баталгаажуулалтад хамруулаагүй, технологийн заавар боловсруулж мөрдөөгүй есөн аж ахуйн нэгжид “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Барилгын тухай” хуулийн холбогдох заалтын дагуу 13384.0 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

 б

 “Галын аюулгүй байдлын тухай” хууль хэрэгжүүлээгүй “Хэлтрэгэ” ХХК, “Сатурнпрогресс” ХХК, “Хасгуа” ХХК, “Чандмань Эрхүүд” ХХК-иудад “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 25.1 дэх хэсгийн дагуу нийт нэг сая төгрөгөөр торгожээ. Шалгалтын явцад нийт аж ахуй нэгжүүдэд нийт 60436.0 мянган төгрөгийн торгууль ногдуулсан ба бүрэн барагдуулж  ажилласан байна. Мөн шалгалтын хүрээнд зөрчил бүхий 34 аж ахуйн нэгжид хугацаатай албан шаардлага хүргүүлснээс 28 аж ахуйн нэгж биелэлт ирүүлжээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erguu ulziit-d:
huts vaa. naanaa amidarch chadahgui bol nuune biz. yugaar barilga barij zam tavih geed bgaa mal ve. holoos zuuvul dagaad bairnii une usnu biz dee. teglee ch ulsiin zuvshuursun gazraas els shoroo zuuj bn.
2014-11-26
өлзийт :
өлзийт хороололд бол бүр хүн мал машин техник нь харагдахгүй шороо босож байна , энэ олон карер ажиллаж том машин нь яваад амьсгалахад ч бэрх байна даа уул нь батүүлийг очиход хэлээд ч нэмэр алга , өөрсдөө ид шороон дунд нь явж үзсэн хэрнээ одоо хүртэл таг л байна ,
2014-11-26
миат:
худ-ийн 10-р хороонд буянт ухаагийн урд ажиллаж байгаа карьерийг хаагаач ээ. нисэх онгоцны хөдөлгөөний аюулгүй бөйдалд нөлөөлж байна шүү. онгоцны хөдөлгүүрт шороо ороод унасных нь дараа зогсоох юм уу!?
2014-11-26