
“Платинум” авто угаалгын газарт
угаагч ажилтай А гэгч тус газрын гараашид машинаа тавиулж, түлхүүрээ үлдээгээд
явсан иргэний ланд-200 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд
оролцохдоо, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, онхолдсон осол өнгөрөгч
шөнө 03:00 цагийн үед гарчээ.
Зөрчил гаргасан А-ын биеийн байдал
хэвийн байгаа бөгөөд “найз охиноо хүргэж өгөхөөр, дулаан гараашид үлдээсэн
машины түлхүүрийг дур мэдэн авч гарсан тухайгаа” мэдүүлж байна.
Дулаан гарааш, авто угаалгын газрын
ажилчид иргэдийн машиныг ашиглаж, осол, зөрчил гаргасан тохиолдол өмнө нь ч
гарч байсан. Иймд иргэд тухайн аж ахуй нэгжтэйгээ гэрээ байгуулах зэргээр энэ
мэт эрсдлээс урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Замын цагдаагийн газраас
анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ