Г.Сарангэрэлийн ялыг 1.2 жил болгон хөнгөрүүлжээ

img

Улсын дээд шүүхэд өнөөдөр Т.Халиун, Г.Сарангэрэл, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарт холбогдох "мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан" эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцлээ. Хяналтын шатны шүүхээс Г.Сарангэрэлийн ялыг нэг жил болгон хөнгөрүүлсэн байна. Харин шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээжээ. Ингэснээр хэргийн бусад оролцогчид холбогдуулан анхан шатны шүүхээс гаргасан тогтоол, давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлал хэвээр үлдсэн гэсэн үг юм.

ы

Уг хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнгөрөгч долоодугаар сард хэлэлцэж, шүүхээс Т.Халиуныг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2-д зааснаар Т.Халиуныг 7 жилийн хугацаагаар хорих ял онцгой дэглэмтэй хорих ангид хорих ял шийтгэсэн. Мөн Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Т.Халиуныг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон байна.

ө

Харин Г.Сарангэрэл, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарыг бүлэглэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Сарангэрэлийг 1 жил 6 сар, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. Дашрамд дурдахад Т.Халиун нь өмнө нь хулгай, дээрэм, танхай, хар тамхи хадгалсан зэрэг хэрэгт холбогдож, нийтдээ 3 удаа ял шийтгүүлж байсан бол Г.Сарангэрэл, Х.Гэрэл нар нь хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан аж.

ө

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх мөн хэргийг 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

б

Хэргийг сануулбал, Т.Халиун нь 2014 оны 3 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 09-06 УНО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Веросса” маркийн машинтай явж байхдаа Г.Сарангэрэл, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарт Метамфетамин гидрохлорид бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх ice /мөс/ гэх бодисыг 150 000 төгрөгөөр борлуулсан, мөн биедээ 1.6 гр ice /мөс/ гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлджээ.

Б.Энэрэл, X.Гэрэл, Г. Сарангэрэл, Б. Отгончимэг нар бүлэглэн Т.Халиунаас  мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх Метамфетамин гидрохлорид бүхий ice/мөс/ гэх бодисыг 150.000 төгрөгөөр худалдан   авсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн байна.

б

Б.Буд

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

engiin ohin.....:
tiim shuu!! engineen ohinruu hulgaich gej fairchild bgaa bol 76 gushuun ulsaa hudaldsan hulgaichiin hulgaich bar bizdee! shuud bgaa humus ch bas afilhan hulgaich nar!!e
2014-11-27
uilsan...:
gaihaltai, uhaantai, naiz zaluutai um bilee! hair hairaa haiplana gej tiim bh! ta nar yariltlagiin un*rai!! bi uuriinhoo erhgui nulims bumbursunn duslaagui!! asgarsan!! ta nar yariltslagiin un*rai!! ta2 t amjilt!
2014-11-27
иргэн:
түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгч болов шив хүнд гай болохгүйгээр амьдар охин минь
2014-11-27
temka:
za dyygyi baitsgaa. bi medej bna
2014-11-27
zogiroo:
naad huuhdee sullaachee. odoo bolno.
2014-11-27
лддд:
ядаж тэнсчихгүй дээ
2014-11-26
ene bol:
mongolchuud 3 sayuulaaaa hulgaich ulun gedesnvvvd gedgiig delhiii andhaaaa bolison . . 80 nastangaas 8 nastan geed .ter aldart 76 bvgd ulaan zoosnii tuluuu nvdeee uhaj uguhuus ch butsahaa bolison gedegiig . ... ter shvvgvhid tiim ariun yvdaltanuud uuu ?????? jinhene shunaliin tulam uud gedegiig niigem medne . iim baij heree hereeniiheee hariig gaihaad yanaaaa . umbvvvvnvvdeee .
2014-11-26
huurhii:
ene huurhii ohiniig ylaas chuluulchihgui dee
2014-11-26
шүүхэд:
хөөрхий хөөрхөн охиныг битгий зовоо тэр хөрөн* арчаагүй хурандаа нараа ялла
2014-11-26
zochin:
odoo hashirsan bailgui dee hereggui togloomoor togloh hereggui l baidag baihgui yu
2014-11-26