Ажлын хэсгүүд дахин уулзалдана

img

Засгийн газарт хамтрах асуудлаар АН, МАН-ын бүлгийн ажлын хэсгийнхэн Төрийн ордонд зөвшилцлөө. Зөвшилцлийн талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд нар мэдээлэл хийсэн юм.   Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулахтай холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг УИХ дахь МАН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэгтэй зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр 12.00 цагт Төрийн ордонд эхлүүлсэн юм. Уг уулзалтаар хэлэлцсэн асуудлын талаар  АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч  УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн Су.Батболд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.   Энэ удаагийн уулзалтаар талууд үндсэн хоёр асуудлыг хөнджээ. Нэгдүгээрх нь, үүсээд байгаа эдийн засгийн хямралыг хэрхэн давах туулах юм. Энэ хүрээнд Ардчилсан нам ямар санал дэвшүүлж байгаа юм. Хоёр дахь асуудал нь засаглалыг тогтвортой байлгах хүрээнд Үндсэн хууль болоод бусад ямар хуулиудад өөрчлөлт оруулах вэ гэдгээ эхэлж зөвшилцсөн байна. Гэхдээ дээрх асуудлуудын хүрээнд зарим асуудлыг тодруулах шаардлага үүссэн учраас намын удирдлагуудтайгаа ярилцаж, эргэн 17.00 цагт уулзахаар болжээ.   Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шинэ:
уучлаарай энэ сэтгэгдэл бичдэг хүмүүс ер нь жаахан ёс зүйтэй, залуу үед үлгэр дуурайлалтай муу үг хараах, атаа жөтөө хэрэглэхгүй байхыг хичээгээч хүмүүсээ, бид хэт их эрх чөлөөтэй, ёс зүйгүй их муу хүмүүс болж байх шиг байна даа, монголчуудаа эвтэй хүчтэй, чадалтай мэдлэгтэй хүмүүжилтэй соёлтой байхын төлөө өнөөдрөөс бу*д өөрсдөдөө уриалцгаая !!!
2014-11-26
irgen:
hooson tolgoitoi umnuudad hol boloh hereggui shuu
2014-11-26
зочин:
яг үнэн ан ын хулгайч нар зангаа тавихгүй шүү түгжил шиг араас чинь хутга шаана гэж мэдээрэй
2014-11-26
зочин:
яг үнэн ан ын хулгайч нар зангаа тавихгүй шүү түгжил шиг араас чинь хутга шаана гэж мэдээрэй
2014-11-26
иргэн:
ман засагт хамтарч яасан ч болохгүй шүү.наад муу ан-хан чинь эз-ийг та нарын толгойг ашиглаж босгож ирсэнийхээ дараа засгаас хөөж гаргаад дахиад муулаад эхэлнэ.хуншгүй,хударгаггүй,балай новшнууд гэдгийг нь сайн мэдмээрсэн.тэгээд ч ард түмэн танай намыг сөрөг хүчин бай гэж сонголт хийснийг бодолцож үзэхгүй бол 2016онд та нарын гавьяаг ан-хан дангаараа үүрээд гараад ирнэ шүү.
2014-11-26