“Бо Бэ” констракшн-ий захиралд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Бо Бэ” констракшн ХХК-ийн туслах ажилтнууд болох Г.Очирбат, Б.Алтан-Очир, А.Одсүрэн нар нь Хан-уул дүүргийн гуравдугаар хороо "River Stone-2" барилгын 26А блокын 10 давхарт дүүжин шат буюу люлькан дээр барилгын гадна засалын ажил гүйцэтгэж байхдаа дүүжин шатны бэхэлгээ тасарч өндрөөс унаж амь нас хохирсон хэрэг өнгөрөгч есдүгээр сарын 7-ны өдөр гарсан.
ө
Барилгын аюулгүй ажиллагааг хангах үүрэг бүхий этгээд болох “Бо Бэ” констракшн ХХК-ийн захирал Б.Болдбаатар нь “Аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас гурван хүний амь нас хохирсон эрүүгийн хэрэгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн тухай УЕПГ-ын ХМОНХА-аас мэдээллээ.
б
Эрүүгийн 183 дугаар зүйлийн 183.1-т "Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ