С.Ганбаатар: Оюутолгойн асуудал улс төржилт биш
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Оюутолгой” ХХК-ийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр хэлэхдээ "Би Оюутолгойг судлаад залхахгүй, хэвлэлийнхэн ч сонсоод залхахгүй байх. Ард түмэн ч ашгаа авна гэдгээс залхахгүй байх гэж бодож байна. Оюутолгой Монголд үйл ажиллагаа явуулаад бүх зүйл ном ёсоороо явж байгаа. Өнгөрсөн жил 600 мянган тонн зэсийн баяжмал, 0.6 тонн алт, 200 тонн мөнгө гарсан. Энэ бол төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. Энэ жил 816 мянган тонн зэс, 15.2 тонн алт, 32 тонн мөнгө гарна гэж төлөвлөж байгаа. Туркоус Хиллийн сайтаас авсан баримт. БНХАУ руу цахилгаанаа зарж байгаа. Өөрийнхөө оруулсан хөрөнгө орууллалтаа зургаан сарын дотор нөхчихсөн. УИХ-ын чуулган дээр хэдэн төгрөгөөр цахилгаанаа зарсан гэж асууж байсан. Надад байгаа баримт дээр яг хэдэн төгрөгийн худалдан борлуулалт хийсэн юм бэ гэдгийг хараар зурсан байна. Монголтой холбоотой бүх мөнгөнүүдээ хараар зурсан, өөрөөр хэлбэл нууц байна. Холбогдох албан тушаалтнаас үүнийг тодруулж асуух гэж өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байгаа юм.
s
Хоёрдугаарт, 34 хувийг худалдах гээд улстөрчид хөдлөөд эхэлчихлээ. Би анх 34 хувийн оронд роялтигаа нэмээч ээ гэж хэлж байсан. 34 хувийн роялти гэж монголчууд ойлгож байсан. Үнэ төлбөргүй авах нь бүү хэл энүүгээр татвараа авна гэж монголчууд ойлгож байсан. Тэгтэл бидэнд роялтиг 5 хувь л болгосон. Сүүлдээ роялтиг хүүтэй мөнгө болгон зээлсэн. Татвар төлөөд 751.2 сая ам.долларын зээл олгосон. Үүний хүү нь 153.7 сая доллар болж таван жилийн хугацаанд хураагдсан. Тэгэхээр бид 8.3 тэрбум долларын хүү болон өрөнд орчихсон байна. Энэ асуудлаа ярихгүй байж монголчуудын анхаарлыг өөр тийш нь татаж, 34 хувийг худалдаж амь гарах гэж байгаа бол энэ Засгийн газар хол явахгүй ээ. Энэ мэдээллийн дэлгэрэнгүйг миний фэйсбүүк хуудаснаас авч болно. Хувь нийлүүлэгчдийн хязгааргүй өсөн нэмэгдэх өр зээлийн асуудлыг шийдэх ёстой. Энэ бол монголчууд бидний хоолой дээр тавьсан хутга. Энэ өрийн хүүнд бид нэг өдөрт таван цэцэрлэг барих хэмжээний мөнгө өгч байгаа. Менежментийн өрөнд явж байгаа энэ асуудлыг шийдээгүй байж 34 хувийг зарна гэдэг бол байж болохгүй зүйл.
s
Оюутолгойг Монголын талаас гацаасан зүйл юу ч байхгүй. Алт, зэс, баяжмалаа гаргаж байгаа. Энэ чинь мөнгөний том орд шүү дээ. 34 хувийг л ад үзээд байх зуураа нөгөө 66 хувиасаа болж асар их өрөнд орж байна. 8.3 тэрбум доллар. 1.5 тэрбумын өрөнд Монгол Улс өнгөрсөн жил орчихоод яаж сандарч байсан. Гэтэл 8.3 хүүгийн хүү боддог, улирлаар хүү бодож байгаа. Энэ бүхнийг эргэж харах ёстой, ойрын үед 14 тэрбум болно. “Рио Тинто Соут Азиа лимитед” компанийн баримт энэ байна. Энэ компани ганцхан Оюутолгойд санхүүжилт өгдөг. Энэ компанийн 2013 оны бохир ашиг нь 7.1 тэрбум доллар. Татвараа өгөөд нийт ашиг нь 6.9 тэрбум доллар. Үндсэндээ Монголд 1.3 тэрбум доллар орж ирсэн байх магадлалтай. Үлдсэн нь тэрүүгээр сураг нь яваад ашиг гэж бичигдсэн байна. Энэ мэдээллийг нээлттэй гаргаж байна.
n
Энэ бол ямар нэгэн улс төржилт огт биш. Энэ бол бидний үр хүүхэд, Монголын ирээдүйн талаар ярьж байгаа асуудал. Үүнд сэтгэл нь өвддөгүй монгол хүн байхгүй гэж бодож байна. Энийг би мэдчихээд мэдээлэхгүй бол нүгэл болно. Энэ мэдээллийн дараа янз бүрийн ташаа мэдээлэл, гүтгэлэг цацагдах нь мэдээж. Гэхдээ энэ бүхэн баримттай. Каннинхам гээд гарын үсэг зурсан байна. Энэ хүн бол Оюутолгойн хувьцааг эзэмшдэг таван хүний нэг. Оюутолгойд хувь эзэмшдэг тавхан хүн 6.9 тэрбум долларыг хувааж авсан. Английн Засгийн газарт 33 сая төгрөгийн татвар төлсөн. Манайх 130 сая доллар татварт авна гэсэн боловч 100 сая болгож бууруулсан. 34 сая доллар өгөхгүй гэж Монголын шүүхэд хандсан. Давхар татварын гэрээгээ Англи, Монгол хоёрын хооронд эд ашиглаж байна. Энэ бүх мэдээллийг мөнгө төлж авсан. Энэ мэдээллийг нягтлаад үнэн мөнийг ил болгоё. Би ганцаараа энэ судалгааг хийгээгүй монголоо гэсэн сэтгэлтэй олон хүнтэй хамтарч энэ мэдээллийг авсан.
/.
Оюутолгойн эсрэг тэмцэе гээд С.Баярцогт бид хоёр ярилцаад “Херо интертайнмент”-ийнхэнтэй нэвтрүүлэг хийсэн удахгүй цацагдах байх. Энэ мэт Оюутолгойн луйврын асуудлаар Сэм Уолш гэдэг хамгийн том захирал руу нь “Та нарын оруулж байгаа хөрөнгө оруулалтыг чинь таны хэдэн луйварчин захирлууд чинь Монголыг цөлмөж байна. Нэр хүндийг чинь аюултай болгож байна гэсэн захидлыг УИХ-ын албан ёсны орчуулга хийлгээд илгээх гэж байна” гэлээ.
m
e
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ