Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

МХЕГ-т

10:00 цагт Даргын зөвлөлийн хурлаар Төмс, хүнсний ногооны зоорь, агуулах, хүлэмж эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, 11:00 цагаас Хээлтүүлэгч малын ашиг шимийн түвшин тогтоож бүртгэл мэдээллийн сүлжээнд хамруулсан байдалд хийсэн шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ. Утас 91989890

б

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд

09:00-16:40 цагт "НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛЫГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ, БОЛОМЖУУД" эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлэг болно.

б

НЗДТГ-т

09:00 цагт НИТХ-ын хуралдаантай. Хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Нийслэлийн 2014 оны нийгэм эдийн засгийн зорилтын хэрэгжилт, 2015 оны төлөвлөгөө, 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Концессын зүйлийн жагсаалт батлах тухай, Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг. Утас: 91040607

б

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт Эдийн засгийн хүндрэл үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа болон яаж даван туулах талаар үйлдвэрлэгчдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:45 цагт Дэлхийн бизнес академийн Монгол дахь салбарын дэргэд Монголын сперанточдын нам байгуулсан талаар мэдээлэл хийнэ.

б

БГД-ийн 47 дугаар сургуульд

12:00 цагт Баянгол дүүрэгт Өсвөрийн сэргийлэгч дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Өсвөрийн Эх орончдын бүлгэм”- ийн нээлт болно. Уг бүлгэмд 7-12 дугаар ангийн 100 гаруй хүүхэд хамрагдах бөгөөд хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, гамшгаас хамгаалах болон аврах ажиллагааны анхан шатны мэдлэг олгох, замын хөдөлгөөний дүрэм, хуулийг сурталчлах зорилготой юм. Харилцах утас 91426622

б

АШУҮИС-д

14:00 цагт Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан БШУ-ны сайд Л.Гантөмөр саяхан Чингэсийн одонгоор шагнуулсан академич Т.Намсрай тэргүүтэй эрдэмтдэд хүндэтгэл үзүүлж баяр хүргэнэ. Тодруулах бол 98119897

б

Зэвсэгт хүчний жанжин штабын жагсаалын талбайд

11.00 цагт Афганистан улс руу удахгүй мордох Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээтэй /99160187/

б

"Алдар" спорт хорооны зааланд

13.00 цагт  Хүндэт харуулын буюу Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн түүхт 90 жилийн ойд зориулсан аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаантай.

\

Офицеруудын ордонд

14.00 цагт Монгол Улсад анх удаагаа хэвлэгдэж буй "Цэргийн нэр томьёоны тайлбар толь" номын нээлтийн үйл ажиллагаатай. Энэхүү томоохон бүтээлийг генерал Ц.Дашзэвэг, Ш.Паламдорж нарын арваад эрдэмтдийн баг багагүй хугацаанд ажиллан, ийнхүү хэвлүүлснээ дэлгэх ажээ.

б

Сэргээн засалтын Үндэсний төвд

11.00 цагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хууль"-ийн төслийн талаар тухай хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ХАХНХЯ, БШУЯ, БХБЯ, ЭМЯ-ны болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно. Утас: 89008516, 88076401

б

Рамада зочид буудлын 4 давхрын танхимд

12.00 цагт  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв ба АНУ-ын Орбис Төсөл Интернешнл ашгийн бус корпораци хооронд Монгол Улсад хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг хөгжүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор хийгдэх гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа, төслийн нээлт болно.  Утас:99186985, 99072930

б

МН мэдээллийн төвд

 11.00 цагт “Глобал удирдагч” дээд сургуулийн санаачилгаар 10 монгол оюутан Тайванийн их, дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлгээр суралцах боломж нээгдлээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.

d

www.shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ