
Шинэ оноо хоггүй цэвэр угтдаг заншлаа дагаж Сүхбаатар дүүргийн “Сүхбаатар Дэвшил” ОНӨААТҮГ-аас их цэвэрлэгээ зохион байгуулж, Бэлх, Сэлх, Шаргаморьт, Гоодой, Баянбулагийн зуслан, 13,14,15-р хороодын нутаг Сэлбэ голын далан зэрэг газруудын цэвэрлэсэн хогийг тээвэрлэх аж. Тээвэрлэлтийн ажилд их даацын машин болон ачигч техник ашиглан богино хугацаанд цуглуулан бэлдсэн хогийг тээвэрлэх зорилгоор бэлтгэлээ ханган 23-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Тээвэрлэсэн хогийг Нарангийн энгэрийн хогийн цэгт хүргэх гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ