Таван тэрбумын авлигын уралдаан хэрэггүй
УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаанаар Соёлын өвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Соёлын өвийн тухай хуулийн төслийг
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл танилцуулсан юм. Уг хуулийн төслөөр үндэсний уран
бүтээлийг нэмэгдүүлэх, телевизийн урлаг уран сайхны нэвтрүүлгийн цагийн 50
хувьд нь үндэсний урлаг соёл байхаар
заажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт тавьсан
юм. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Энэ хуулийн хэлэлцэхийг дэмжиж байна. Гэхдээ
тавьж байгаа зорилго хэрэгжилт хоёр нь нийцэж байна уу. Үндэснийхээ бүтээгчдийг
дэмжих гээд байгаа хандлага, агуулгыг нь дэмжих гээд байна уу гэдэг дээр ялгарч
өгөхгүй. Монгол зан үйлийг төрхөөр нь гаргаад хэрэглэгчийнхээ 70 хувийг татах
нь хамгийн чухал. Хэлд ороогүй хүүхэд хүртэл гадаадын сувгийг уйлж байгаад үзэж
байна. Хүүхдийн сэтэлзүй юунд татагдаж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Монгол
ёс заншлын үнэлэмжийг харуулж чадсан уран бүтээлийг бий болгох хэрэгтэй. Энэ шаардлагыг хангах үндэсний бүтээгдэхүүн
хэр байгаа юм бэ?” гэсэн бол гишүүн Ч.Хүрэлбаатар “Дэлхий даяар олон хүн үздэг сувгуудыг бид
хийдэг. Үүнийг гадаадын орнуудын нэвтрүүлэг гэж үзэх үү? Монголчуудын талаар
дэлхий нийтээр нэвтрүүлж байгаа. Даяаршлын эрин үед танин мэдэхүйн шинж чанартай, хүүхдүүдийн
боловсролд хэрэгтэй нэвтрүүлгийг хаачих юм биш биз. МҮОНРТ-ийн хуулинд үндэсний
нэвтрүүлэгийг тодорхой хувьд байлгах заалт бий. Харин хэрэгжихгүй л байгаа. Энэ заалтыг өөр хуульд оруулахаар хэрэгжих үү”
гэсэн асуулт тавьсан юм. Үүнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл:
-Кино театр үндэсний цэгүүдээр сар тутам гэж бид оруулсан. Кино театрийн менежерүүдтэй ярилцаад сар тутам гаргах киноны 40 хувь нь үндэсний кино байх юм. Гадаадын найруулагч, гадаад санхүүжилтээр уран бүтээл хийгдсэн тохиолдолд Монголын тухай гарч байвал үндэсний нэвтрүүлэгт орно. Танин мэдэхүйн суваг хязгаарлалтад орохгүй. Мэдээлэл харилцаа холбооны газраас тавьж байгаа шаардлагад “нийт нэвтрүүлгийн 50 хувь” гэж заасан.Харин бид зөвхөн уран сайхны хөтөлбөрийн 50 хувьд” гэж заасан байгаа.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хуулинд оруулж байгаа өөрчлөлтөөр энэ асуудлыг бүрэн шийдвэрлэж чадах уу. Уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэг гэж уран сайхны кино, хүүхэлдэйн кино, тоглолт” зэргийг багтаажээ. Гэтэл үүнд чинь улс төржилт орсон байвал яах вэ? Үүний цаана шалгуур тавихгүй бол монгол хүн хийсэн мөртлөө түүхийг гуйвуулсан, иргэдээ талцуулсан асуудал гардаг шүү. Таван тэрбум төгрөгийг яаж хуваах вэ? Үүндээ ямар шалгуур тавих вэ. ” гэж байлаа. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл:
- Квот тавьсанаараа амжилттай шийдсэн олон орон байдаг юм билээ. Бид олон орны туршлага судалсан. Монгол уран бүтээлд агуулгын цензур дээр өрсөлдөөнөөр шийднэ. Монгол уран бүтээлийн чанар өрсөлдөөнөөр шийдэгдэнэ. Үзэгчдийн үзлээр агуулгыг цензурдана. Таван тэрбум төгрөгт соёл урлагийг хөгжүүлэх сан дээр нээлттэй төсөл авч байна. Хоёрдугаар сарын 26 хүртэл төсөл хүлээж авна. Монгол уран бүтээл төслийн ажлын хэсгүүд гаргаж, зах зээлд чанартай, хурдан уран бүтээл гаргах чиглэлд нь шалгуурна тавина. Хамгийн гол нь оюуны өмчийн зөрчилгүй байх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Дотоодын нэвтрүүлэгт орчин үеийн залуусын хүмүүсийн анхаарлыг татах гэсэн марзан шоуг хамруулах уу” гэж байлаа. Харин Г.Баярсайхан энэ хуулийн төслин эсрэг байр суурьтай гишүүдийн нэг. Тэрбээр “Таван тэрбум төгрөгөөр хүүхдийн эмнэлэг барьж, аппарат авмаар байна. Таван тэрбум төгрөгийн авлигын уралдаан зарлаад ямар хэрэг байна. Бид монгол соёл гэж их ярьж байгаа. Аялал жуучлалаа хөгжүүлэхээ бод. Жуулчдыг татахаа бод. Дэлхийн сонгодог урлагийг бид үзэх ёстой. Телевизийн салбар зах зээлийнхээ жамаар явж байгаа хэмээлээ.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Бид МҮОНТВ-ийн төсвийг бид ирэх онд 50 хувь хассан. Гэтэл үүнд мөн ч их зүйл боллоо, эсэргүүцээд. Арилжааны телевизээс 10 дахин их орон тоотой, 50 дахин их төсөвтэй. Төрийн байгууллагын байж байгаа царай энэ. Төрөөс мөнгө гаргаад кино бүтээхэд “хүн үзэж нохой шиншихгүй. Би АН-ын гишүүддээ барууны үзэл яриад яах вэ” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар уг төслийг хэлэлцэх санал хураалт явуулахад олонхийн саналаар дэмжив.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ