Чуулганы хуралдаан завсарлалаа

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжил байна. Хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байгаа юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн сонирхсон асуултдаа хариулт авлаа.


УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Хүүхэд харах үйлчилгээний төслийг дэмжиж байна. Амьдралаас урган гарч байгаа тулгамдсан асуудлыг шийдэх нь зөв. Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын асуудлыг түшиглэлээ гэжээ. Малчны хүүхдийг заавал 6 настайд нь сургуульд оруулах нь зөв үү. 6-8 насны хооронд сургуульд оруулах төсөл боловсруулж байна уу. Малчны хүүхэд 6 настай сургуульд орохоор малчдын тоо цөөрч, сумын төвд хүндрэл үүсэх зэрэг асуудал үүсч байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд:

-Төв суурингаас алслагдсан хүүхдүүдийг 8 наснаас нь сургуульд оруулах асуудал Бага дунд боловсролын хуулиар хуульчилсан. Хүүхэд харах үйлчилгээний төв байр тусдаа байртай байна. Улсаас хоолны болон хувьсах зардлын мөнгийг өгнө гэж хуулийн төсөлд оруулсан.


УИХ-ын гишүүн Д.Зоригт “Хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа юм. Сүүлийн жил бүх зүйлийг төрөөс гаргах ёстой гэж ярьж байгаа. Хэрээс хэтэрсэн цамаархлыг хамхи нэг хувилбар нь энэ болжээ. Улсын төсөвт сургуулийн өмнөх боловсролд зориулж улсаас санхүүжүүлж байгаа. Энэ хэдэн төгрөг болдог вэ? Эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг ямар байх вэ? Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 100 хувь улсаас гаргаж байгаа. Үүнийг өөрчлөх үү? гэдгийг сонирхож байлаа. 


Энэ онд цэцэрлэгийн хүүхдийн үйлчилгээнд 221,5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Харн ирэх онд 208,6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.


УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан ийнхүү завсарлалаа. Үдээс хойш 14.00 цагт үргэлжлүүлэн хуралдах юм. Харин одоо Хуулзүйн байнгын хороо болон УИХ дахь бүлгүүд хуралдахаар боллоо.


Н.Энх


СЭТГЭГДЭЛ БИЧИХ