Ц.Мөнхтөр: Ерөнхий сайд хууль зөрчөөгүй
Засгийн газрын өчигдрийн ээлжит 60 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
1
Хуралдаанаар нийт 10 гаруй асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, С.Одонтуяа гишүүний өргөн барьсан Төрийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Уг хуулийн төсөлд зааснаар орон нутгийн өмч, төрийн өмч гэж ялгахгүй нэгтгэх гэнэ. Энэ хуулийг хэрэгжүүлснээр Төрийн өмчийн хороо татан буугдаж, Сангийн яамны Төрийн санд шилжүүлэх аж. Ингэхдээ Төрийн сангийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаас судалгааг эхлээд хийх ажээ.
d
Мөн Төрийн өмчит 57 байгууллагын ТУЗ-д ажиллагсадын дийлэнх хувь нь Төрийн захиргааны байгууллагад дээгүүр албан тушаал хашдаг албан хаагчид байдаг. Тэдгээр нь өөрсөддөө ашигтай шийдвэр гаргадаг, мөн давхар ажил хийдэг нь ТУЗ-ийн үүргээ биелүүлэх боломж хомс байна. Тиймээс салбараа мэддэг, төрийн захиргаанд алба хашдаггүй мэргэшсэн хүнээр ТУЗ-ийн гишүүн болгодог байх гэсэн санлуудыг хэлэлцсэн байна.
1
Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын танхим бүрдээгүй байгаа ч улс эх орны эдийн засгийг шийдвэрлэх хэд хэдэн уулзалтыг хийсэн хэмээн хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр онцоллоо. Тодруулбал, Шинэ Ерөнхий сайд ажлаа авснаас хойш Монголбанкны удирлагууд болон Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн төлөөлөгч нартай уулзсан гэнэ. Өнөөдөр бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэж хэлсэн ёсоор хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзалт хийж байгаа. Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулж, нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, эдийн засаг гэсэн зорилт тавин ажиллаж байгаа гэлээ.
1
Энэхүү мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
a
-Ерөнхий сайд өчигдөр хэд хэдэн байгууллагын дарга нарыг сольж томиллоо. Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдэж байна. Энэ талаар тайлбар өгөөч?
-Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг томилсон. Хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх бол УИХ-аар асуудлыг оруулж, хэлэлцүүлэн батлуулдаг ч АТГ-ын дэд даргыг ТЕГ-ын даргаар томилохдоо өөртэй нь санал солилцсон. Тухайн хүн өөрөө ажлаас гарах хүсэлтээ өгснөөр хуулийн дагуу болдог юм байна. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Ерөнхий сайд бүтэц хүлээхгүйгээр томилгоо хийж болно. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой.
1
-Засгийн газрын бүтэц өөрчлөгдөхдөө дотроос сонгогдох уу, гаднаас сонгогдох уу?
-Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газрыг гаднаас бүрдүүлэх санал хэлсэн. Гэхдээ одоо хэрэгжиж байгаа хуулиар Засгийн газрын гишүүн давхар дээлтэй байхыг хориглоогүй.
1
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ