Б.Хурцын хүсэлтийг дэмжлээ
УИХ-ын дарга чуулганы хуралдааныг яаран завсарлуулж, Хуульзүйн байнгын хороо болон намын бүлгүүд хуралдана гэдгийг зарласан билээ. Байнгын хороо гэнэт хуралдахаар болсон шалтгаан нь Б.Хурцын өргөдөлтэй холбоотой аж. Б.Хурц АТГ-ын дэд даргын ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Түүний хүсэлтийг Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 91.7 хувийн саналаар дэмжсэн байна.
г
Б.Хурцыг Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилсон Засгийн газрын шийдвэр өчигдөр гарсан юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ