“Хамгийн хамгийн"-аа шалгарууллаа

img

Нийслэлийн Онцгой байдлын хэлтсийнхэн "Хамгийн хамгийн"-аа тодрууллаа. 2011 онд Гамшиг ослоос хамгийн олон хүний амь нас аварсан албан хаагчаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг-105-ын аврагч дээд түрүүч Самбуугийн Бямбацогт,  2011 онд Гамшиг ослын голомтод хамгийн олон цаг ажилласан албан хаагчаар Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын дарга тэргүүн дэслэгч Батсүхийн Батбилэг нар тодорлоо. Мөн 2011 онд Гал түймрийн голомтод хамгийн олон цаг ажилласан албан хаагчаар Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах салбарын аврагч тэргүүн түрүүч Энхбатын Эрдэнэболор, 2011 онд Гамшиг ослын хамгийн олон дуудлага хүлээн авсан албан хаагчаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 63 дугаар ангийн дуудлага хүлээн авагч тэргүүн түрүүч Цогзолын Анхдэлгэр нарын албан хаагчид шалгарсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ