Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулдаг системтэй боллоо

img

Хүн ам олноор төвлөрсөн сая гаруй иргэнтэй нийслэл хотод томоохон аюул, осол тохиолдоход бэлэн байх, иргэдийг болзошгүй аюулт үзэгдэл, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 195 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Засгийн газрын санхүүжилтээр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хэрэгжүүлэн төслийн нэгдүгээр үе шатанд Онцгой байдлын ерөнхий газарт Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийг 20 албан хаагчтайгаар шинээр байгууллаа. Улаанбаатар хотын 9 дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын 3 метрийн 48 цамхаг, 8 метрийн 12 цамхаг, зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 60 цамхаг суурилуулаад байна. Мөн 3 телевиз (МҮОНРТ, UBS, Монгол HD), 9 FМ (Улаанбаатар FM 102.5, Авто радио 96.3, Гэр бүлийн радио 104.5, Лавайн эгшиг 97.5, Монголын үндэсний радио 106, Шинэ долгион радио 107.5, Бэст радио 98.5, Хамаг Монгол радио 95.1, Тэнгэрлэг радио 103.6) радиогийн газруудад өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтанд оруулаад байна.

1

Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв нь Одон орон, геофизик судалгааны төв, Цаг уур орчны шинжилгээний газар, “Орбитнэт” ХХК-ийн Дата төв зэрэг 3 байгууллагуудтай нийт 6986 метрийн шилэн кабелийн сүлжээнд холбосон. Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн төв байр, Чингэлтэй дүүргийн “Чингэлтэй” хайрхан уул, Багануур дүүргийн “Мэлз хайрхан”, Налайх дүүргийн “Тамгын өндөр” уулан дахь дахин дамжуулах төвүүдэд 4 ширхэг хэт богино долгионы дахин дамжуулагчийг суурилууллаа.

1

Төслийн 2 дугаар үе шатны хүрээнд Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв дээр томоохон хэмжээний гэмтэл гарсан тохиолдолд түүнийг бүрэн орлон ажиллах хөдөлгөөнт удирдлагын төвийг 5 тонны даацтай “Хьюндай HD120” загварын автомашин дээр тоноглон төхөөрөмжилж, системийн найдвартай ажиллагааг хангахын тулд 26.4 киловаттын нөөц цахилгаан үүсгүүр суурилуулж холболтыг хийгээд байна.

1

Газар хөдлөлтийн идэвхжилттэй бүсүүд болох (Булган аймгийн Могод, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн, Төв аймгийн Баянцагаан, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Хушаат сум) нийт 4 аймгийн 7 сумын нутагт 12 цэгт газар хөдлөлтийг мэдрэгч төхөөрөмжийг суурилуулсан байна. Монгол Улсад анх удаа Олон улсын жишигт нийцсэн, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоо бий болж байгаа нь иргэд гамшгийн аюулыг мэдээллийн бүх төрлийн хэрэгслээр дамжуулан цаг алдалгүй хүлээн авч гамшгийн аюулыг хохирол багатай даван туулах боломж ийнхүү бүрдэж байна.

1

“Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва нээж үг хэлэв. МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа “Төсөл маань 2012 оноос эхлэн хэрэгжиж өнөөдөр нээлтээ хийж байна. Энэхүү систем маань ашиглалтад орсноор газар хөдлөлтийн болон бусад болзошгүй гамшгийн аюулыг мэдээлэл харилцаа холбоо технологийн дэвшилийг ашиглан нийт ард иргэдэд түргэн шуурхай хүргэх, хохирол багатай даван туулах боломжийг бүрдүүлэх давуу талыг бидэнд авчирч байна” хэмээгээд Хөдөлгөөнт удирдлагын төвийн түлхүүрийг ОБЕГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Т.Дуламдоржид гардуулан өглөө.

1

Арга хэмжээнд БНСУ-ын “Кореа телеком” корпорацийн дэд Ерөнхийлөгч И Бён Ну, “Эй энд Ди” компанийн гүйцэтгэх захирал И Вон Рак, Одон орон, геофизик судалгааны төвийн дарга С.Дэмбэрэл, Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогт нар оролцсон бөгөөд Зарлан мэдээлэх хөдөлгөөнт удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн явцын талаархи дүрст танилцуулгыг үзэж сонирхсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
za tegeed hiisen n sain hereg ajilluulch surah heregtei shuu ontsgoi baidliihan. yurunhii saidiig tuurhud iridium aa ajilluulj chadahgui b.san geed b.diiishuuu
2014-11-28
haha:
bagjtai boloh ni saihan yum ter ajilgui yum shig end tend tuuz haichildagaa boliochee manaihaas oor haana tuuz haichilj ajil ehluulj bnaa ingesneer ajil saijiraad amjilt gardag bol yanuu gehsen
2014-11-28
hhhh:
barilgaasaa garch amjihaar omno medeeldeg bol boloo doo.
2014-11-27
*ka:
ard tumniihee tusiin tuld zuv um hiijee hervee bolzoshgui auyl bolohod bolson hoino ni l manaikh yagaad uridchilan medeeh system bhgui um bee geed l hashgirna er bie bieniihee ajliig sain demjij sain saikhanaar bodoj uudrug amidartsggaqya humuusee eruul l baival buhniig bid hiij chadna shuu
2014-11-27
*ka:
ard tumniihee tusiin tuld zuv um hiijee hervee bolzoshgui auyl bolohod bolson hoino ni l manaikh yagaad uridchilan medeeh system bhgui um bee geed l hashgirna er bie bieniihee ajliig sain demjij sain saikhanaar bodoj uudrug amidartsggaqya humuusee eruul l baival buhniig bid hiij chadna shuu
2014-11-27
76-g alah yumsan:
demii yumand mungu urj tatvar tulugchidiin mungiig tsatsahaasaa ene zasag ichdeggui yum bah daa eneniihee orond turuh emneleg bariachee gazar hudulluu geed hun darj alaad baih baishin mongold baihguee uls ornii tuluu gesen setgel ene 76 maliin tolgoid baidaggui yumuu
2014-11-27