Ялтан шилжүүллээ
Тахарын алба өнөөдөр Алтанбулаг, Хиагт авто замын боомтоор Монгол Улсад ял эдэлж байсан ОХУ-ын иргэн Ч-г эх оронд нь шилжүүлжээ. Монгол Улс, ОХУ-ын хооронд Эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэний ба эрүүгийн хэргийн талаарх эрх зүйн харилцааны тухай гэрээ, Тахарын албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийг үндэслэн энэхүү ажлыг зохион байгуулсан байна.
б
Өмнө нь Тахарын алба нь ОХУ-ын гурван иргэн болон БНСУ руу ялтан шилжүүлж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ