НАТО-ийн албаны төлөөлөгчид айлчилж байна
Монгол Улсын засгийн газар 2012 онд НАТО-той түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ШУА-тай НАТО-ийн “Энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж эхлээд даруй 2 жил болж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 3 төсөл хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд НАТО-ийн албаны төлөөлөгчид 11-р сарын 25-29-ны өдрүүдэд Монголд ажиллаж байгаа бөгөөд тус төлөөлөгчид НАТО-ийн төслийг хамтран хэрэгжүүлж буй хүрээлэн болон бусад хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах юм.
б
НАТО-ийн төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан өнөөдөр ШУА, Геоэкологийн хүрээлэнгээс НАТО-ийн Энхийн төлөө Шинжлэх Ухааны хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулжээ. Тус нээлттэй өдөрлөгт НАТО-ийн албаны төлөөлөгчид, НАТО-ийн гишүүн орнуудын элчин сайдын яам, Гадаад Харилцаа Эдийн Засгийн Яам, ШУА-ийн хүрээлэнгүүд, Батлан хамгаалах яам, Байгаль орчны мэдээллийн төв, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 50 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн аж. Нээлттэй өдөрлөгийн үеэр НАТО-ийн Энхийн Төлөө Шинжлэх Ухаан хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцуулга, хэлэлцүүлэг хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ