"Монос"-ын жор баригчийн ялыг хойшлуулав
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд өнөөдөр “Фенобарбитал” буюу люминал эмийг буруу тунгаар олгож, 16 нярайг хордуулсан гэх “Монос” компанийн ажилтнуудад холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.
б
Шүүгдэгч “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноожээ. Тэрбээр жирэмсэн байгаа тул хорих ялыг хоёр жилээр хойшлуулсан байна. Мөн “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсөд нэг жилийн хорих ял оноож, ялыг тэнссэн байна.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ