Орбис монгол хүүхдийн харааг хамгаална
Монголчуудын дунд “Нисдэг эмнэлэг” гэдгээрээ хэдийнээ танил болсон Орбис олон улсын байгууллага “Хүүхдийн хараа хамгаалах төсөл”-ийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо. Өнөөдөр энэхүү төслийн нээлт Рамада зочид буудалд болж, Орбис олон улсын байгуулагын Хойд Азийн салбарын захирал Жорж Смит, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү арга хэмжээнд ЭМЯ, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд, Орбис олон улсын байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Брайн Холден Вижн институтийн төлөөлөгчид оролцсон юм.
s
Хүн нүдээрээ аливаа мэдээллийн 70 -ийг авдаг учир хүний хамгийн чухал эрхтэн гэгддэг. Энэ эмзэг, чухал эрхтнээ хамгаалах нь хүн бүрийн үүрэг төдийгүй нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа. Тэгвэл манай улсад 5 жилийн хугацаатай үргэлжлэх уг төслийг ЭХЭМҮТ болон Дорнод, Орхон, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймгуудад хэрэгжүүлэх аж. Дээрх аймгууд нь хүн амын нягтаршил ихтэй, 0-18 насны хүүхдийн эзлэх хувь өндөр тул төсөл хэрэгжүүлэхээр сонгосон аж. Монгол Улсад хүүхдийн нүдний цогц тусламжийн загвар болгох нь энэ төслийн гол зорилго юм байна. Төслийн хүрээнд сургуулийн хүүхдүүдийн харааны үзлэг, хялар мохос хараа, төрөлхийн болор цайх өвчин, нүдний төрөлхийн хорт хавдар, нүдний гэмтэл, зовхины эмгэг, дутуу нярайн ретинопатийн өндөр чанартай тусламж үзүүлэх төв байгуулахаар ажиллаж байгаа аж.
a
Сургуулийн насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар 88 хувь нь засагдаагүй хугарлын гажгаас шалтгаалсан хараа муудалттай байсан ба нүдний шил зүүх шаардлагатай нийт хүүхдүүдийн 89 хувь нь шилгүй байжээ. Тиймээс ЕБС-иуд дээр хүүхдийн харааны үзлэгийг эрүүл мэндийн тусламжийн нэг хэсэг болгон өргөжүүлж, төлбөрийн чадваргүй хүүхдүүдэд үнэгүй харааны шил болон сул харааны хэрэгслүүдийг олгох бодлогыг дэмжих шаардлагатайг Засгийн газарт сануулах аж.
sa
Орбис ОУБ нь хараа зүйн салбарт дэлхийд чадавхи туршлагаараа хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болох Брайн Холден Вижн институттэй хамтран хараа зүйн сургагч багш, эмч бэлтгэж, сургуулийн хүүхдүүдийн харааны үзлэг, нүдний шилний өндөр чанартай тусламж үйлчилгээний тогтвортой загвар бий болгох юм байна. Төслийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасагт сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчилж, тэсэл хэрэгжих аймгуудын нүдний тасагт шаардлагатай шинэчлэл хийх аж. Төслийн үр дүнд Монгол улсад хүүхдийн зайлсхийж болох сохрол арилна гэж үзэж байна.
a
ДЭМБ-аас хийсэн судалгаагаар 2010 оны байдлаар дэлхий дээр 285 сая хүн харааны сулралтай, үүнээс 39 сая нь сохор, Номхон далайн баруун эргийн бүсэд 90 сая хүн харааны сулралтай, үүний 10 сая нь сохор амьдардаг гэжээ. Харааны сулралын 3/1 нь харааны гажгаас /42 хувь/, болрын өвчнөөс /33 хувь/ шалтгаалдаг бөгөөд 80 хувь нь урьдчилан сэргийлэх, эмчлэх боломжтой байдаг аж.
a
Нээлтийн арга хэмжээний үеэр ЭМЯ болон ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд 1989 оноос манай улсад Орбис олон улсын байгууллагын эмч нар 7 удаа онгоцтойгоо ирж, нүдний хагалгаа хийдэг байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн удаан хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж байгаа нь Монголын эрүүл мэндийн салбарт төдийгүй монголчуудад, хүүхдүүдэд маш том хөрөнгө оруулалт боллоо. Манай улсын хувьд Номхон далайн баруун эргийн бүсэд хамаардаг бөгөөд 30 гаруй жилийн туршлагатай Орбис олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар болж байна гэдгийг онцолсон юм.
a
Жорж Смит: Монгол улсад 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
/Орбис олон улсын байгуулагын Хойд Азийн салбарын захирал/
a
Орбис олон улсын байгууллага энэхүү төслийн хүрээнд 1.3 сая ам.долларын хөрөнгө босгож, Монгол улсад хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ үйл ажиллагааны үр дүнд ЭХЭМҮТ-ийн хүүхдийн харааны эрүүл мэндэд тавих анхаарал, үйлчилгээний чанар чансааг цоо шинэ түвшинд хүргэх, хугарлын гажгийг тодорхойлох, дутуу нярай, шинээр төрөгсдийн харааг шалгах, хүүхдийн харааг шалгах зэрэг цогц үйлчилгээнүүд шийдэгдэнэ.
a
Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Орбис бүхий л нөөц бололцоогоо ашиглана. Сайн дурынхан, онгоцтой хөтөлбөр, эмнэлэг түшиглэсэн зэрэг хөтөлбөрүүд маань амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. 1989 оноос Монгол Улстай хамтран ажилласан туршлага, хамтын ажиллагааны үр дүнд энэхүү урт хугацааны төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Ер нь Орбисын нэг зорилго нь хүүхдийн сохролтой тэмцэх ажил байдаг. Энэ хүрээнд хүүхдийн нүдний эмч, унтуулгын эм нарыг сургалтад хамруулах, багаж тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тиймээс энэ бүх төслөө Монголд хэрэгжүүлнэ.
a
Хүүхдийн хараанд хотжилт нөлөөлдөг. Тухайлбал, Африкийн орнуудад хараа нь муу хүүхэд байдаггүй. Учир нь алсыг сайн хардаг. Гэтэл хөгжилтэй орнуудад хүүхдүүд ойрын зайнд юм хардаг, хичээл номоо ойрхоноос харах зэргээр хараа мууддаг гэдэг олон улсын судалгаа байдаг. Монголын хувьд үүнтэй ижил хотжилттой холбоотой хүүхдийн хараа муудалт нэмэгдэж байна. Төслийн эхний ажлууд болох эмч мэргэжилтнүүдээ сургалтад хамруулаад эхэлсэн.
a
М.Алтанхүү: Монголын хүүхдийн нүд судлалын салбарт шинэ түүх эхэлж байна
/ЭХЭМҮТ-ийн Нүдний тасгийн эрхлэгч, зөвлөх эмч/
h
Монголын хүүхдийн нүд судлалын салбарт маш гайхалтай шинэ түүх эхэлж байгаад баяртай байна. Түүхэн замналаараа аливаа үйл ажиллагаа уламжлал дээрээ суурилж, шинэчлэлийг бий болгодог. Тэгвэл уламжлал буюу хүүхдийн нүд судлал гэж Монгол Улсад анх яригдаж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн хүний хувьд 26 жилийн үйл ажиллагааны маань үнэлэмж гэж харж байна. Монголын хүүхдийн нүд судлал ямар шатанд явж байна, дэлхийн түвшинд хүрэхэд ямар үйл ажиллагааг явуулах вэ гэдэг бодлогоо бид боловсруулсан байсан. Манай хамт төслийг хэрэгжүүлэх дэмжлэг туслалцаа үзүүлэхийг маш олон гадаад дотоодын байгууллагад хандаж байсан.
a
2011 онд Орбис Олон улсын байгууллагад анх хандаж, монголын хүүхдийн нүдний эрүүл мэндийг хамгаалах төсөл хэрэгжүүлэхийг хүсч байсан нь өнөөдөр ийнхүү биелэлээ олж байна. Дэлхий даяар тойрон нисдэг Орбис эмнэлэг нь хамгийн өндөр технологитой чадамжтай эмч нарын багтайгаа долоон удаа манай улсад ирсэн. Тэд монголын хүүхдүүдийн нүдний харааг хамгаалах үйлсэд гараа сунгаж байгаад баяртай байна. Төсөл амжилттай хэрэгжиж, бүх юм сайхан болно гэдэгт итгэлтэй байна.
a
a
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ