Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

МУБИС-д

09:00 цагт Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “МОНГОЛ ТУУРГАТАН ХҮҮХЭД” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

ө

Тусгаар Тогтнолын Ордны Их танхимд

14:00 цагт Монгол Ардын Намын Бага хурлын II хуралдаан болно. Холбоо барих утас: 86669627

ө

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд

10.00-17.00 цагт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн 80 насны ойн хүрээнд зохион байгуулж буй "ҮНДСЭН ХУУЛЬТ ЁСНЫ ТӨЛӨВШИЛ, ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

Хангарьд ордны 14 давхарын "Б" танхимд

11:00 цагт С вирусийн эмчилгээнд хэрэглэх эмийг оруулж ирж буй компани танилцуулга, мэдээлэл хийнэ. НЗД бөгөөд УБ хотын захирагч Э.Батүүл, НЭМГ-ын дарга Ш.Энхбат болон холбогдох албаны хүмүүс оролцоно.

б

 НЗДТГ-ын VIP зааланд

12:30 цагаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхтэй болж байгаа аж ахуй нэгжүүдэд батламж гардуулах үйл ажиллагаа болно.

б

Хангарьд ордны 11 давхарт

15:00 цагт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах тухай асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. . Утас 99999360

Монгол цэргийн музейд

10:00 цагт "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей" өдөрлөгтэй. Энэхүү арга хэмжээнд БХЯ, ССАЖЯ, ХАХНХЯамдын удирдлагууд болон Хөгжлийн бэрхшээлтэй сургуулийн хүүхдүүд оролцоно. Монгол цэргийн музей Батламж гардаж авна.

б

Зэвсэгт хүчний 032 дугаар ангид

11.00 цагт Түүхт 90 жилийн ойд зориулсан "Нээлттэй хаалганы өдөр" эхэлнэ.

11.40 цагт генерал Ёндонгийн хөшөөнд цэцэг өргөлт

14.00 цагт Баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээтэй.

аа

Батлан хамгаалах яамны 320 тоот танхимд

15.00 цагт Шинжлэх ухааны ажилтнуудын өдөрт зориулсан арга хэмжээтэй. Энэ үеэр 2014 оны Цэргийн шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн эздийг зарлах юм.

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд

13.00 цагт Замын-Үүдийн авто тээвэрчдийн холбооноос хил хоорондын ачаа тээврийн машинуудын сул зогсолтын арга хэмжээг 2014 оны 11-р сарын 24-нөөс эхэлсэн бөгөөд тавьсан зорилтоо шийдвэрлүүлэхийн тулд арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр болсноо нийтэд мэдэгдэж Борхойн тал авто тээвэрчдийн холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 300995, 99182236

б

Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд

18:00 цагт "ХӨВСГӨЛИЙН ЦЭНХЭР УУЛС" номын нээлт, уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

d

www.shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ