Х.Анхбаяр нарын хэргийг хэлэлцэнэ
Улсын дээд шүүхэд өнөөдөр "Тэнгри ходлинг" компанийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, Ц.Чандмань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэнэ. /Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1/
б
Х.Анхбаяр нарыг төрийн албан хаагчдад их хэмжээний хахууль өгсөн, мөнгө угаасан хэрэгт буруутган Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс Х.Анхбаярт 3.6 жилийн хорих ял оноож, Н.Отгонболд, А.Чандмань нарыг гэм буруугүй болохыг нь тогтоож, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан гэм буруутай нь тогтоогдсон ч нас барсан учраас хариуцлага тооцох боломжгүй болсон гэж үзэн шийтгэх тогтоол гаргаж байсан.
б
Уг хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд өнгөрөгч есдүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх 787 дугаар магадлал гаргасан.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ