Эболагийн эсрэг вакцин туршив

img

Баруун Африкт хурдацтай тархаж буй эбола вирусыг зогсоох бэлдмэлийг халдвартай өвчтөн дээр туршсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Туршилтын эхний үр дүнг харахад тус вакцин нь хүний биед аюулгүй, вирустэй тэмцэх дархлааны системд эерэгээр нөлөөлж байсан” гэж ДЭМБ-ын лабораторийн хэсгээс уламжлав. Тус вакциныг Их Британи болон АНУ-ын эрдэмтэд хамтран гарган авч, сайн дурын 20 хүн дээр туршилт хийжээ. “Туршилтад оролцогчдын биеийн байдал хэвийн. Бие дээр гарсан тууралтууд нь багасч байна” хэмээн судлаачид тэмдэглэж, ДЭМБ-ын удирдлагуудад явуулсан тайландаа дурьджээ.

1

Вакциныг бага болон их тунгаар туршин үзсэн байна. “Тус вакцины найрлаганд эбола вирусын халдвар тараах боломжтой сармагчингаас авсан цусны дээж багтсан” гэж Британийн Эрүүл мэндийн дэд сайд Стюарт “AFP” агентлагт ярьжээ. Ирэх сараас туршилтаар гаргаж авсан вакциныг Баруун Африкт турших гэнэ. Туршилт амжилттай болвол вакциныг ирэх оноос 1-2 сая тун үйлдвэрлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар эбола вирусээр 5689 хүн амиа алдаж, 15935 хүн халдвар аваад байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ