Чуулганы хуралдаан эхэллээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга танилцуулав. Эхний асуудал болох  Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Оюун танилцуулж байна.  Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын хүн амын цонх бий болж буйг дурдав. Уг тогтоолын төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Тлейхан танилцуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ