Уушги гэмтээдэг вирус илэрчээ
Энэ сарын 17-23-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 160.230 хүн амбулаториор үйлчлүүлсний 12.418 (7.8%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.0 хувиар их байгаа юм. 10.000 хүн амд 45.9 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх 7 хоногоос 6.4, өмнөх оны мөн үеэс 11.9 тохиолдлоор нэмэгджээ.
б
Улаанбаатар хотын хэмжээнд 72.294 хүн амбулаториор үйлчлүүлсний 6,694 (9.6%)нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өмнөх 7 хоногоос 2.3%, өнгөрсөн оны мөн үеэс 2.7%-иар их, 10,000 хүн амд 56.5 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногоос 13.2, өмнөх оны мөн үеэс 17.3 тохиолдлоор мөн нэмэгджээ. Лабораторид суурилсан тандалтаар цуглуулсан 30 сорьцыг шинжлэхэд 13 (43%) сорьцод респиратор-синцитиаль вирус /уушги гэмтээдэг/, 7 (23%) сорьцонд риновирус, 2 (6%) сорьцонд тус бүр коронавирус, энтеровирус, аденовирусын ДНХ илэрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ