Яценюк улиран сонгогдов
Украины парламент өчигдөр анхны хуралдаанаа хийж, Засгийн газрын тэргүүнээ
сонгосон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Парламентын 341 гишүүний 226 нь өнөөгийн
Ерөнхий сайд Арсений Яценюкийг дэмжжээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын эхээр
огцрох өргөдлөө Ерөнхийлөгч Петр Порошенкод гаргаад байсан юм. Өнгөрсөн
аравдугаар сарын 26-нд зохион байгуулагдсан парламентын сонгуулиар Ерөнхийлөгчийн
тэргүүлсэн “Порошенко эвсэл” болон Ерөнхий сайдын “Ардын фронт” нам 50 хувийн
санал авчээ.
Нийт сонгогчдын 50 дээш хувийн санал авсан хоёр нам нэгдэж, эвслийн Засгийн газар байгуулж буйгаа албан ёсоор мэдэгдэв. Харин Дээд радын даргаар “Порошенко эвсэл”-ийн гишүүн Владимир Гройсман томилогдсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ