Б.Бямбаагийн хэргийг дахин шүүнэ
Нийслэлийн прокурорын газарт өнөөдөр дүүргийн хоёрдугаар прокурор Б.Баян-Очир зарим хэргийн талаар мэдээлэл хийлээ. Прокурорын байгууллагаас Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэргүүцэл бичсэн байна.
б
Б.Бямбаад холбогдох хэргийг өнгөрөгч долоодугаар сард Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хэлэлцэж, нотлогдоогүй гэж хэргийн холбогдогчийг цагаатгасан. Харин прокурорын байгууллагаас Б.Бямбаа нь улсад нийт 945 сая төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь тогтоогдсон учир шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, эсэргүүцэх бичиг үйлдсэн гэж мэдээлэв.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ