Баян-Өлгийн Засаг дарга асан С.Хавалын ял хөнгөдсөн гэв
“Нийслэл Өргөө” ХХК-ийн захиралаар ажиллаж байсан Б.Ганзориг нарын хэргийг энэ сарын 24-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хянан хэлэлцээд Б.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 174.2, 265.2 дахь хэсэгт зааснаар 3 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
б
Харин "Нийслэл Өргөө" компани нь Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцон, уг ажлыг 1.504.430.064 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр шалгарч, 827.349.083 төгрөгийг завшиж үрэгдүүлэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан хэрэгт хамтран оролцсон Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
а
Тэгвэл прокурорын зүгээс анхан шатны шүүхээс С.Хавалд оноосон ялыг хөнгөдсөн. Ялын бодлогын хувьд алдаа гарсан гэж үзжээ. С.Хавал нь Засаг даргаар ажиллаж байхдаа "Нийслэл өргөө" компани 30 багийн төвийн байр барих ёстойгоос 19-ийг барьсан байтал 26 байр барьсан мэтээр бичиг, баримт бүрдүүлэн улсын комисст хүлээлгэн өгсөн. Эдгээр байр нь мэргэжлийн хяналтын шалгалтаар үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болох нь тогтоогдсон байна. Иймд С.Хавал нь улсын 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг завших нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн. Түүний улсад учруулсан хохирол одоо ч арилаагүй байна. Тухайн этгээдийн нийгэмд учруулсан хор, хохирлын хэмжээнд таарсан ялыг оногдуулах нь зүйтэй гэж прокурорын байгууллага үзэж, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн эсэргүүцэл бичихээр шийдвэрлэжээ.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ