Улаанбаатарт 11 хэм хүйтэн
Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангархыг малчид, тээвэрчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.
б
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсэг, төв болон говийн нутгийн зарим газраар цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 15-20 хэм хүйтэн, говийн нутгийн зүүн хэсгээр 3хэм хүйтнээс 2 хэм дулаан, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
б
Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс хойшэргэж секундэд 7-12 метр, цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч 10-12 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ