МАН-ын бага хурал хуралдана

img

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, өнөөдөр 13:00 цагт намын бага хурлаа хийх шийдвэр гаргажээ. Өчигдөр товлогдсон бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлсэн.

б

Мөн бага хурлыг хойшлуулах болсон шалтгааныг Засгийн газрыг хамтран байгуулах хүрээнд УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн зөвшилцлийн үр дүн Бага хурлыг зарлан хуралдуулах хэмжээнд хүрээгүй гэж үзсэн тухай хэлж байсан. Харин өнөөдөр МАН бага хурлаа товлосон нь АН-тай ойлголцолд хүрсэн бололтой.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ