Олланд Гвиней улсад айлчилна
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд эбола вирусын халдварын голомт Баруун Африкийн Гвиней улсад нэг өдрийн хугацаатай айлчлахаар болжээ. Айлчлал өнөөдөр 8.00-20.00 цагийн хооронд үргэлжлэх юм. Барууны хэвлэлүүдийн мэдээлсэнээр “Ерөнхийлөгч халдвартын голомтод айлчилж буй анхны төрийн тэргүүн” гэжээ.бФрансуа Олланд энэхүү айлчлалаараа тус улсын эрх баригчид эболагийн асуудлаар дугуй ширээний уулзалт хийж, эрүүл мэндийн төвүүдээр зочлохоор төлөвлөсөн аж.
ы
ДЭМБ-аас Гвиней улсад Эбола вирусын халдварын тархалт тогтворжоод байгаа юм. Франц эбола вирусын халдвартай тэмцэхэд тус улсад 100 сая еврогийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм. Гвинейд анх гарч, хөрш Сьерра-Леоне, Либери, Нигери, Сенегал, Малид тархсан Эбола вирусын халдвараар олон улсад 5400 гаруй хүн амь үрэгдэж, 14 мянган хүн халдвар аваад байна Франсуа Олланд Гвиней дэхь айчлалаа өндөрлүүлсний дараа Сенегал улсад айлчлахаар болжээ.
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ