Маргааш МАНАН буух нээ
МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байна. Бага хурлын гишүүдийн мэдээлж буйгаар МАН-ын Засгийн газарт зургаан сайд, нэг шадар сайдын суудал авахаар тохирсон гэх албан бус мэдээлэл байна. Хэдийгээр намын дээд шатандаа АН-тай хамтарч ажиллахгүй гэж байгаа ч намынх нь дунд шат болоод орон нутгаас АН-ын Засгийн газарт хамтарч ажиллаач гэсэн хүсэлтийг өгч байгаа сурагтай. Тиймээс нийт гишүүдийнхээ хүсэлтээр засагт хамтарч магадгүй болсон тухай намын гишүүд нь дуулгалаа.
б
Бага хуралд 310 гишүүн ирэх ёстойгоос 197 гишүүн ирсэн тухай МАН-ын дарга М.Энхболд хуралдааныг нээхдээ хэлсэн. Хурлыг С.Бямбацогт гишүүн даргалж, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн болон нийслэлийн МАН-ын хорооны гишүүн Х.Алтанзагас нар хуралдааны индэрт сууж байна. Харин баталсан тогтоолын техник засварыг Ж.Эрдэнэбат нарын гишүүд хариуцаж байгаа юм.
ы
МАН-ын Бага хурлын гишүүд Засагт хамтрах асуудлаар энэ өдрийн 14 цагаас эхлэн зөвлөлдсөн. Тэгвэл Бага хурлын гишүүдийн шийдвэрт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн "Эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед улс төрийн хоёр том хүчин хамтарч ажиллах шаардлага урган гарч байна. Та бүхэн эрүүлээр харж, бодитоор дүгнэж нааштай шийдвэр гаргаач” гэсэн утгатай захидал илгээсэн нь ихэд нөлөөсөн гэнэ. Энэхүү захидлыг үндэслэн МАН-ын Бага хурлын гишүүд өөрсдийнбуюу намын эрх ашгийг хойш тавиж, улс эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр Засгийн газарт хамтран ажиллах нь зөв хэмээн санал нэгдсэн ажээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ