Агаарын бохирдол аюултай түвшинд хүрчээ
Бээжингийн удирдлагууд хотын агаарын бохирдлын индекс аюулын төвшинд хүрсэн учраас хотын оршин суугчдад хандан шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулсан тухай “www.theguardian.com” мэдээллээ. Бээжингийн ихэнх дүүрэгт агаарын чанарыг хянах багажууд 176-442 индексийг заажээ. Цэвэр агаарын индекс нь 50 байдаг бол 301-500 гэсэн заалтын хоорондох үзүүлэлтийг хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг байна. Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яаманд тавьсан төхөөрөмж 728 индексийг заасан тухай “American news” онцолжээ.
1
“Салхигүй манантай байгаа учраас агаар дахь хорт бодисын хуримтлал Бээжинд ирэх долоо хоног хүртэл хэвээр байна” гэж цаг уурын хүрээлэнгээс сануулжээ. Өчигдрийн байдлаар бичил тоосонцорын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ тав дахин нэмэгдсэн талаар ДЭМБ-аас мэдээлсэн байна. Тиймээс иргэдийг гадагш гарахдаа маск зүүж, амьсгалын замын өвчнөөс сэргийлэхийг зөвлөжээ. Өнгөрсөн жил Бээжингийн удирдлагууд Тян Ань Миний талбайд нарны байдлыг илтгэсэн “LED” дэлгэц байрлуулсан юм. Энэхүү дэлгэцийг ирэх 2-нд дахин байршуулахаар болжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ