МАН Ерөнхий сайдад хариу өгнө
МАН-ын хоёрдугаар бага хурал өчигдөр болсон. Тус намын бага хурлаар Засгийн газарт хамтарч ажиллах тухай Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн саналыг хэлэлцсэн юм. Бага хурлын гишүүдийн 90 гаруй хувийн саналаар МАН Засгийн газарт хамтарч ажиллах шийдвэрийг гаргасан.
1
МАН-ын бага хурлын талаар албан ёсны мэдээллийг өнөөдөр 14.00 цагт хэвлэлийн бага хурал зарлан хийхээр байсан юм. Гэвч тодорхойгүй шалтгаанаар хэвлэлийн хурал цуцлагджээ. МАН-ын удирдлагууд Бага хурлын шийдвэрийн дагуу Засгийн газарт хамтран ажиллах тухайгаа Монгол Улсын Ерөнхий сайдад хариу мэдэгдэх юм.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ