АН, МАН-ынхан Их тэнгэрт зөвшилцөж байна
Ирэх долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барина. УИХ-аас Засгийн газрын тэргүүнийг танхимын бүрэлдэхүүнээ өргөн барих үед нь шуурхай хэлэлцэхээ ирэх долоо хоногийн хуваарьтаа онцолсон байна. Өчигдөр МАН-ын бага хурал хуралдаж, Засгийн газарт хамтрахаар шийдвэрлэсэн. Харин өнөөдөр АН, МАН-ынхан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн тохиролцох хэлэлцээрийг эхлүүлсэн сурагтай.
1
Амралтын энэ өдөр Их тэнгэрт цогцолборт хөл хөдөлгөөн ихтэй байгаа аж. Хоёр намын удирдлагууд Их тэнгэрт яриа хэлэлцээ хийж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, яамдыг хэрхэн хуваарилах асуудлаар зөвшилцсөн байна.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ