Намын бүлгүүд хуралдана
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
- Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
- Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд хуралдах юм.
б
Мөн тодорхой асуудлуудыг хариуцсан ажлын хэсгүүд хуралдах хуваарьтай байна.
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
- Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
- “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
- Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд хуралдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ