Үнэ төлбөргүй онлайн хичээл
Боловсрол Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиглалттай онлайн, нээлттэй сургалтын хэн ч хаанаас ч үнэ төлбөргүйгээр хэрэглэх боломж бүхий АНУ-ын Хан академийн математик, дэлхийн түүх, биологийн видео хичээлүүдийг мэргэжлийн багш нарын баг монгол хэлнээ орчууллаа. Ерөнхий боловсролын математик, байгалийн ухаан, хими, биологи, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хүмүүнлэг, түүх болон SAT, GMAT шалгалтанд бэлтгэх сургалтын сэдвүүдийг хамарсан 6000 орчим видео хичээлээс 2014-2015 оны хичээлийн жилд математик, түүх, биологийн 500 хичээлийг монгол хэл дээр орчуулан багш, сурагчид, бие даан суралцагчдад үнэ төлбөргүйгээр хүргэнэ. Энэхүү онлайн, нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл биш сургалтын агуулга, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан сургалтын бүрэн систем тул монгол хэл дээр бүрэн болгох ажил цаашид үргэлжилнэ.
б
МЯГМАР, ПҮРЭВ ГАРИГ БҮРИЙН 14 ЦАГТ ШИНЭ ХИЧЭЭЛ ОРОХ БОЛНО /БШУЯ-н сайтад/
х
2014.11.25-ны Пүрэв 14 цагт
х Дэлхийн түүх: Эртний ром
х Математик: Адил хажуут гурвалжны жишээ бодлого
х
2014.11.27-ны Мягмар 14 цагт
х Дэлхийн түүх: Занданшуулах үйл явц
х Математик: Энгийн хасах үйлдэл
х
2014.12.01-ны Пүрэв 14 цагт
х Дэлхийн түүх: Франц Фердинандын аллага
х Математик: Нэмэх үйлдэл 2
СЭТГЭГДЭЛ БИЧИХ