Засгийн газрын хуралдаан болно

img

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 хуралдана. Хуралдаанаар Монгол, Францын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны тухай,2015 онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо, хэмжээг тогтоох тухай,Монгол Улсад 2015 онд зохион байгуулагдах олон улсын тэмцээнүүдийн тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Засгийн газрын хуралдаанд  БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нууцын асуудал оруулах бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлэлцүүлэх асуудлыг “бусад”-дад хамааруулсан байна. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ бол үндэсгүй зүйл биш, байгаа л зүйл байгаа даа
2014-12-01
dgmgg:
я.буянтөр:ахмадууд обег-ын дарга т.дуламдоржийг огцруулахыг хүсч байна ховд аймгийн онцгой байдлыг байгууллагын дарга асан, бэлтгэл хурандаа я.буянтөр (төрд 35 жил, онцгой байдлын байгууллагад 15 жил ажилласан) баримт №1 онцгой байдлын асуудал эрхэлсэн дэд сайд тэрбишдагва ах дүү хамаатан садангуудаар обегазрыг дүүргэж хувийн компани шиг болгож байна. тухайлбал төрсөн ах пүрэвдаавуу зөвлөх, эгчийнх нь хүүхэд мэргэжилтэн, хүргэн нь орхон аймагт нөөцийн дарга, обег-ын тамгын газрын дарга алтангэрэл нэг нутгийнх гэх мэтээр урт цуваа үргэлжилнэ. зөвхөн обегазарт архангай аймгийн эрдэнэмандал сумаас 16 хүнийг шинээр авч ажиллуулжээ. энэ сум шадар сайдын үүрэг гүйцэтгэгч тэрбишдагвын нутаг билээ. баримт №2 обегазрын дарга т.дуламдорж /тэрбишдагвын туслах байсан/, тамгын газрын дарга алтангэрэл /махн-ын аравтын дарга байсан/ нар энэ албанд томилогдон хууль бусаар хурандаа цол зүүцгээж дураар авирлаж байна. олон жил төрд үнэнчээр зүтгэж гал гамшигтай амь насаараа тэмцэж ирсэн албан хаагчдыг айлгах, дарамтлах замаар тэтгэвэрт гарган төрд удаан жил алба хаасны тэтгэмж болох 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг цаг хугацаанд нь олгохгүй зовоосоор л. эд нар гамшигтай тэмцэх байгууллагын чиг үүрэг, хөгжлийн талаар ямар нэгэн бодлогогүй зөвхөн өөрийгөө бодох өөрсдийн намын хүмүүс, ахан дүүс, найз нөхдөө энэ байгууллагад ажилтай болгох төсвийн хөрөнгөөр баяжих зорилготой ажиллаж байна. хамт ажилладаг газар хэлтсийн дарга нар нь үүнийг мэдсээр байж өөгшүүлэн өөрсдөө албан тушаалдаа үлдэхийн тулд дагаж далдаганаж байна. тухайлбал: 2013 онд 167 албан хаагчийг тэтгэвэрт гаргасан. 2014 онд 105 албан хаагчийг тэтгэвэр тогтоож, 2015 онд 160 албан хаагчийг тэтгэвэрт гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. баримт № 3 тэтгэвэрт гаргахдаа 25 жил ажилласан 45-55 насны хооронд гаргах журамтай билээ. гэтэл энэ журмыг мөрдөхөө болиод удаж байна. сүүлийн 2 жил гаргасан тэтгэврийн хүмүүсийг судалж үзвэл, 43-48 насны хооронд тэтгэвэрт гарагсадын тоо бараг 60%-д хүрч байна. эд нар ажилласан жил гүйцсэн бол нас харгалзахгүй, нас нь гүйцсэн байхад жил харгалзахгүй тэтгэвэрт гарган тэтгэвэрийн хэмжээг 18 сар болгож ахмадуудаа хохироож байна. тэтгэвэрт гаргасан хүмүүсийн оронд өөрсдийн хамаатан садан, нутаг ус, өөрийн намын хүмүүсээр дүүргэж, мэргэшсэн албан хаагч ажиллах ёстой байгууллагын мөн чанарыг алдагдуулж байна. эд бол онцгой байдлын байгууллагад намынхаа хүмүүсийг аль болон олныг оруулах даалгавартай байгаа бөгөөд, гардан гүйцэтгэгч нь тамгын газрын дарга алтангэрэл юм. тэр хүн хохироох, ажил амьдралыг нь зогсооход гаршсан, нүглээс айддаггүй шинэ цагийн хэлмэгдүүлэгч юм. баримт № 4 тэтгэвэрт гарсан ахмадууд төрөөс авах тэтгэмжээ авч чадахгүй байна. одоо 86 албан хаагч тэтгэмжээ аваагүй байгаа бөгөөд энэ 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл тэтгэмжийг олгохоор дугаар үүсгэжээ. ахмадууд ингэж авах ёстой зүйлээ авах гэж дугаарлах ёсгүй билээ. ард түмнийхээ аюулгүй амьдралын төлөө залуу халуун насаа зориулж, хүний амь нас, эд хөрөнгө авран хамгаалсаныхаа төлөө ингэж яллуулж байгаа нь харамсалтай. онцгой байдлын албанд зүтгэсэн ахмадууд бие эрхтнээ түлсэн, гэмтэж бэртсэн, нойргүйдэл, даралт ихсэх өвчинтэй болсон байдаг. ахмадуудын авдаг энэ 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж бараг энэ эрсдлийн төлөөс гэж бодож болох юм. энэ албанд зүтгэсэний эцсийн үнэт зүйл хүсэл мөрөөдөл нь байсан. онцгой байдлын ерөнхий газрын онцгүй удирдлагууд энэ мөрөөдлийг үгүй хийж, ахмадууд итгэл үнэмшлээ алдаж байна. баримт №5 бид онцгой байдлын удирдлагаас хүний амь нэхэх болно. 2014 онд тэтгэвэртээ гарсан баян-өлгий аймгийн аврагч с нь тэтгэмжээ хүлээсээр байгаад 43 насандаа хорвоогийн мөнх бусыг зүрхний шигдээс өвчнөөр үзлээ. энэ нь тэтгэвэрийн нас хүрээгүй байхад нь тэтгэвэрт гаргасан, тэтгэмжээ өгөхгүй удаасан явдал нь залуу хүний хувьд энэ дарамтыг тэсээгүй бололтой. энэ хүний амийг хэн хариуцах вэ? ажилаа хийгээд мөрөөрөө амьдарч байсан бол энэ хүн үхээ ч үү үгүй ч үү ? бид онцгой байдлын вэб сайтаар дамжуулан ядаж энэ хүний гэр бүлээс хүлцэл өчиж уучлалт гуйхыг хүлээсээр л. баримт №6 тэтгэмж олгох мөнгийг нь 2014 оны төсөвт суулгаад өгсөн байхад яагаад ийм олон (109) хүнийг тэтгэвэрт гаргасан нь хачирхалтай. энэ хариуцлагагүй үйл явдлаас болж 86 хүний эрх ашиг хохирч байгаагийн дээр онцгой байдлын ерөнхий газар мөн хохирол амсч байна. (тэтгэвэр, тэтгэмжийг цагт нь өгөөгүй бол буруутай байгууллага нь хугацаатай хадгаламжийн хүүгээр бодож алданги олгох ёстой гэсэн хуулийн заалттай) тэгвэл энэ заалтаар обегазар ахмадуудад олгоогүй нэг тэрбум есөн зуун наян зургаан сая төгрөгөнд өдөрт 1 905,0 мянган төгрөг, сард 57 150,0 мянган төгрөгний алданги хүлээж байна. энэ алдангийг төр төлөх болно. хариуцлагагүй байж төсвийн санхүүжилтийн хуулийг зөрчсөн удирдлагуудыг яах ёстой вэ. төсвөөс олгосон санхүүжилтээр урд оныхоо тэтгэвэрт гаргасан хүмүүстээ олгоод энэ онд 19 хүний тэтгэмжийг өгчээ. үүнийг мэдсээр байж 86 хүнийг тэтгэвэрт гаргасан нь хариуцлагагүй манай төрийг ямар хүмүүс удирдаж байгаагийн тодорхой жишээ юм. зөвхөн энэ үйлдэл, хүний амь нас хохироосныхоо төлөө онцгой байдлын удирдлагууд огцрох ёстой. энэ нь хариуцлагатай төрийн жишиг юм. баримт №7 жил бүр 150-160-аар халаад оронд нь сургагдаж бэлтгэгдээгүй хүмүүсээр онцгой байдлын албыг нөхөн хангаж байгаа нь аврах ажиллагаанд ноцтой хохирол учирч, онцгой байдлын байгууллага онцгүй байдлын байгууллага болно. манайд гамшигаас хамгаалах мэргэжлийн офицер бэлтгэхэд 4,5 жил, аврагч бэлтгэхэд 1 жилийн хугацаатай сурагалтанд хамруулдаг журамтай. гэтэл сүүлийн 2 жил энэ тогтолцоо бүрэн алдагдаж бараг сургалт явуулаагүй гэхэд болно. баримт №8 тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд бараг 100 % нөхөн хангалт хийсэн. шинээр хүмүүс ажилд авахдаа 2 сая-аас дээш төгрөгний хээл хахууль авдаг тухай явган яриа байдаг. үүнээс дүгнэлт хийж үзвэл багагүй мөнгө хармаалсан бололтой. үүнийг зохих хууль ёсны байгууллагууд нь шалгана биз дээ. би хардах эрхтэй. баримт №9 зөвхөн тэтгэмжээ аваагүй байгаа 86 хүнээс судалгаа хийхэд 60 нь аврагч, гал сөнөөгчид байна. ер нь төрийн албан хаагчид цалингийн зээлтэй байдаг. энэ хүмүүс тэтгэмжээ авч зээлээ төлөх, үр хүүхдээ сургах, өөрийгөө эмчлүүлэх олон ажил хүлээсээр л. нэг аврагч 25 жил алба хаахдаа 2400 хоног харуулд гардаг. энэ нь 6,5 жил унтаагүй гэсэн үг. олон хүний амь нас эрүүл мэндийг сахин хамгаалсан гавьяатнууд билээ. ёс зүйтэй, хүмүүнлэг удирдлагууд байсан бол эднийг ингэж зовоох гуйлга гуйхаас наагуур байлгах учиргүйсэн билээ. баримт №10 зөвхөн ахмадуудтай холбоотой асуудлаар обегазарт болж байгаа үйл явдлыг харуулахад ийм байна. санхүү хөрөнгө оруулалт, сахилга зохион байгуулалт, удирдлагын ёс зүйтэй холбоотой олон мэдээлэл байгаа бөгөөд шаардлагатай үед нь дэлгэж тэмцэх болно. баримт № 11 обегазрын дарга т.дуламдорж, түүний багийнхан хүний эрх зөрчиж ахмадуудаа сэтгэл санааны хүнд байдалд байлгаж амь насаа алдах хэмжээнд хүргэснийхээ төлөө ядаж уучлалт гуйж одоо тэтгэмжийг нь олгож чадаагүй байгаа ахмадуудаа буцаан ажилд нь томилон, тэтгэмжээ олгох бололцоотой болсон үедээ тэтгэвэрт гаргах шаардлагатай. энэ боломжийг биелүүлж чадахгүй бол огцрох нь зүйд нийцнэ.
2014-12-01