АН-ын ҮЗХ хуралдана
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. АН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газар байгуулах асуудлаар зөвшилцөх ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг мэдээлэл хийсэн бол МАН-ын бүлгийн хуралдаанаар бага хурлаас гарсан шийдвэрийг хэлэлцэж, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцож байгаа аж.
р
Мөн АН Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа өнөөдөр 18.00 цагт хуралдуулахаар товложээ.
р
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрыг хамтран байгуулах саналыг УИХ дахь нам эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн юм. МАН-ын Бага хурлаар Засгийн газарт хамтрах шийдвэрийг гаргасан. Харин ИЗНН, “Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газарт хамтрах хүсэлтэй байгаагаа УИХ дахь АН-ын бүлэгт илэрхийлээд байгаа аж. АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр хуралдаж, парламент дахь улс төрийн намуудтай Засгийн газарт хэрхэн хамтарч ажиллах талаар шийдвэрээ гаргах юм байна.
хр
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ