Ерөнхий сайдын нэрээр хуурамч хаяг нээжээ

img

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг facebook, twitter instagram зэрэг олон нийтийн сүлжээнд албан ёсоор ямар нэгэн хаяг, аккаунт нээгээгүй бөгөөд түүний зураг, нэрийг ашигласан хаягууд бүгд хуурамч болно.

р

Засгийн газрын тэргүүн олон нийтийн сүлжээнд хаяг, аккаунт хөтлөн явуулдаггүй бөгөөд Ерөнхий сайдыг Хэвлэлийн төлөөлөгч болон ХМОНХА цахим ертөнцөд болж буй гол үйл явдлуудын талаарх мэдээллээр тогтмол хангадаг.

р

Түүнчлэн Ерөнхий сайдын явуулж буй үйл ажиллагаа, Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдийн талаарх мэдээ мэдээллийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч болон Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нийтэд нээлттэй шуурхай, мэдээлж байх болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

инээдэм.:
энэ хүний нэр дээр хуурамч хаяг байх,байхгүй хэнд хамаатай юм бол.өөриигөө анхаарах хэрэггүй.монгол улсаа анхаар.ерөнхии сайд болчоод хэлж байсан гоё үгнээсээ,хужаагаас авах 1тэрбум доларын зээл авна гэж хэлсэнээсээ бусдыг хиихииг хүсэж байна.
2014-12-01