Шүүх эмнэлгийн хуурамч дүгнэлт гаргажээ

img

Гэмт хэрэгтэнтэй хуйвалдаж хуурамч дvгнэлт гаргасан шvvх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа Ял авах нь тодорхой болжээ

j

Ямар ч хvн буруутай vйлдэл хийсэн бол тэр нь цаг хугацааны явцад илэрч, гэм зэмээ хvртдэг бичигдээгvй хууль байдаг. Ийн хэлэхийн учир нь манай сонин єнгєрсєн нэдvгээр сард Шvvхийн шинжилгээний Vндэсний хvрээлэнгийн шvvх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаатай холбоотой хэд, хэдэн хуурамч шvvх эмнэлгийн дvгнэлтийнх нь талаар бичиж байсан. Гэтэл тухайн vед Г.Дагиймаа дарга биднийг “Нэр тєрд халдлаа” хэмээн цагдаагийн байгууллагад єгч их л дуулиан шуугиан тарингаа “Єєрийгєє буруугvй” хэмээн олон нийтэд мэдээлэл єгєхийг биднээс дахин дахин шаардаж байсан юм. Єєрєєр хэлбэл, тус шинжилгээний vндэсний тєвийн эмч нар удаа дараа бусадтай хуйвалдан хуурамч дvгнэлт гаргадаг байсан талаар бид тодорхой мэдээллийг нийтэд хvргэсэн нь эрх мэдлээрээ далайлган олон удаа манай сониныг дарамлах шалтгаан болсон юм. Тэгвэл энэ удаа Г.Дагиймаа тэргvvтэй эмч нарыг хуулийн байгууллагынхан бvтэн жил шалгасны vр дvнд тэднийг хуурамч дvгнэлт гаргадагийг нь хєдєлшгvй баримтаар тогтоож єдгєє шvvгдэгчээр татаж, хэргийг нь шvvхэд шилжvvлээд байна. Ямартай ч олон удаагийн гэмт vйлдлээ нуун дарагдуулж, тэр ч байтугай зvй бус vйлдлийг нь олны сонорт илчлэн мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл рvv улангасан дайрч байсан Г.Дагиймаа гэгч аргагvйн эрхэнд vнэнд гvйцэгдэж, хийсэн хэрэгтээ тохирсон ял эдлэх нь тодорхой болоод байгаа юм. Болсон явдлыг сийрvvлбэл, “Метрополис” цэнгээний газрын ойролцоо хэсэг залуус танхайрч нэг нэгнээ гэмтээсэн хэрэг гарч байсан. Хамгийн гол нь зодоон хийсэн хvмvvс нь голдуу нэр нєлєє бvхий эрхмvvдийн хvvхдvvд байжээ. Гэтэл Г.Дагиймаа тэргvvтэй долоон шинжээч эмч уг хэрэгт гэмтлийн зэрэг тогтоох ажиллагааг удаашруулж, хохирогчдын гэмтлийг тогтоосон дvгнэлтийг холбогдох байгууллагад ирvvлэлгvй мєрдєн байцаалтын ажиллагаанд саад учруулсаар байжээ. Тvvнчлэн энэ хэрэгт шинжээчээр ажиллаж байсан эмчийг хууль бусаар сольж, єєрийнхєє хамтрагчдийг энэ хэргийн шинжээч эмчээр томилж хэрэгтнvvдэд хугацаа хожих, гэмт хэргээс ял зэмгvй сугарах боломж олгож байсан юм.

d

Vvний дараа хохирогчдын ар гэрийнхэн “Иргэдийн шударга шvvх” ТББ-ийн тэргvvн Х.Бат-Ялалтад хандснаар энэ хэргийг хуулийн байгууллагынхан анхааралтай нягтлан шалгаж эхэлжээ. Удтал шалгасны эцэст Г.Дагиймаа тэргvvтэй эмч нарыг дээрх хэрэгт ашиг сонирхолын зєрчилтэй хандсан хэмээн Эрvvгийн хэрэг vvсгэсэн ч энэ нь шvvхийн шатанд ирээд буцаж байжээ. Харин тухайн vедээ мєрдєн байцаалтад буцаж байсан энэхvv хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгvй vлдэж байв. Ийнхvv гэмт хэргээс ял зэмгvй сугарч vлдсэн Г.Дагиймаа нь амташсан хэрээ арван гурав дахина гэгчээр дахиад л єєрийнхєє гар хєл болсон эмч нартай ядуу дорой хvмvvсийг дорд vзэн мєнгєтэй эрхмvvдийн талд vйлчилж, олон хvнийг хохироогоод зогсохгvй ноцтой гэмт хэрэгтнvvдэд ял завших боломж олгож эхэлжээ.

d

Нэг хэсэг монголын нийгмийг шуугиулж, хvмvvсийн сайн мэдэх болсон 21 настай талийгаач Б.Цэдэн-Иш гэх бvсгvйн хэрэгт Г.Дагиймаа дахин эрх мэдлээ урвуулан ашиглаж, жигшvvрт гэмт хэрэгтэнд ял завших боломж олгожээ. Талийгаач нь єєрийн найз залуу гэгдэх хэрцгий алуурчин Г.Алтанхvvгийн гарт харамсалтайгаар амиа алдсаныг монголчууд их багагvй уншиж, дуулсан. Уг нь энэ хэргийг цагдаагийнхан нарийвчлан шалгаж Г.Алтанхvvг талийгаачийг хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон гэдгийг нь хєдлєшгvй баримтаар тогтоогоод байжээ. Гэтэл хээл, хахуулиар бvхнийг эргvvлж дєнгєдєг Г.Дагиймаа нь талийгаачийн шvvх эмнэлгийн дvгнэлтийг гаргахдаа “Цєсний цоргоны vрэвсэл, элэгний vрэвсэл, vхжилтийн улмаас амиа алдсан, хvндэвтэр зэргийн гэмтэлтэй, гадны нєлєєгvй” гэж дvгнэлт гаргаж хэргийг будлиантуулжээ. Уг нь талийгаачид анхны тусламж vзvvлсэн гэмтлийн эмнэлэгийн эмч нар талийгаачийг гадны нєлєєтэй гэмтлээс vvдэж амиа алдсан гэдгийг нь тогтоогоод байж. Гэтэл Г.Дагиймаа нь бусдаас их хэмжээний авлига авч, ийм зєрvvтэй дvгнэлт гаргасан нь УИХ-ын эмэгтэй гишvvд тєдийгvй, Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржийн дургуйцлийг тєрvvлж, энэ хэргийг дахин сайтар шалгахыг vvрэг болгожээ. Ерєнхийлєгчийг энэхvv хэрэгт онцгойлон анхаарсны дараа Ерєнхий прокурор Д.Дорлигжав дээрх хэрэгтэй биечлэн танилцаж, талийгаачийн vхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж, шинжээчийн дvгнэлт гаргах vvрэг єгсний дагуу Шvvхийн шинжилгээний vндэсний тєвєєс єєр шинжээчдийн бvрэлдэхvvн томилдож, Г.Дагиймаа нарын хуурамч дvгнэлт нь яг таг тогтоогдсноор тэд єнєєдєр ийнхvv гарах гарцгvй болж, шударга шvvхийн ємнє иржээ.

d

Хамгийн гол нь зарга зальхайгаараа алдартай Г.Дагиймаа хуулийн байгууллагын хэсэг бvлэг хvмvvсийг гартаа оруулж єєрийнхєє хийсэн хэрэгт шvvгч нартай хуйвалдан “Vйлдэл оролцоо тогтоогдоогvй” гэсэн шийдвэр гаргуулж мєрдєн байцаалтад буцаалгаж байсан. Харин прокуророос хэргийг дахин хянаад тэднийг хєнгєн гэмтлийг хvнд, хvнд гэмтлийг хєнгєн гэж хуурамч дvгнэлт удаа дараа гаргаж байсныг тогтоон хэргийг нь шvvхэд шилжvvлжээ. Ёстой л нєгєє нvгэл нvдээрээ гарна гээчийг Г.Дагиймаа тэргvvтэй 12 эмч Шvvхийн шинжилгээний vндэсний хvрээлэнгийн нийт шинжээч эмч нарт итгэх итгэлгvй болгосноор мэрэгжил нэгт нєхдvvдийнх нь уур ундууцлыг ч тєрvvлж байгаа юм.

d

Ер нь Монгол Улсын хууль, шvvхийнхэн хохирогчдод шударга хандая гэвэл Шvvх эмнэлэгийн дvгнэлтийг хохирогчийн тал хvлээн зєвшєєрєєгvй тохиолдолд дахин шинжилгээ хийхдээ шvvх эмнэлэгээс эмч оролцуулалгvй "Хєндлєнгийн эмч нарын баг"-аар давтан шинжилгээ хийлгэдэг хууль журамтай болгоё гэсэн саналыг маш олон хvн хэлж байгаа юм. Гэмт хэрэг илрvvлэхэд хамгийн гол нєлєєлдєг энэ байгууллагын шинжээч эмч нар бусадтай хуйвалдан хуурамч дvгнэлт гаргаад байгаа нь тус байгууллагад боловсон хvчний дорвитойхон єєрчлєлт хийх цаг болсныг давхар сануулж буй хэрэг юм.

х

Эх сурвалж:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sonirhliin zurhcil:
odoo zalyy shinjeech nar ni sonirhlin zurchiltei bolson shyy dee.shydarga hymyysee halaad yavyylsan .
2014-12-02
arigunaa:
nvgel ni nvdeereen garna gej vg bii shvv.ymar aimaar adguus ve mongonii toloo hvn alahaas siihgvi ni ee bvv vzegd
2014-12-02
arigunaa:
ene avgai ymar aimaar ym be!!!!! ohin ni gej bvdvvn shar hvvhen s.h.d-gt shvvgch hiideg gesen.minii ehiig dagiimaa gedeg gej ireed l or shirend orson ydarsan ailin bairig aimaar doosh ni hiij mongo hvvlj b.n ym shvv bi nvdeeree harsaan
2014-12-02
балдан:
хуурамч дүгнэлт гаргуулж ял завшсан хүмүүст ялыг нь өгүүл
2014-12-01
kkmmhh:
zevuun * bsan bn .dagiimaa gej,,hoh chin ...
2014-12-01
yana aa:
iim emegtei emch baina geheer hend itgeh we? ohin vree aldsan ter ehiin setgeliig bodoj boloogvi yu? shunaliin buzar we/ yal edleh n zow. sain baina
2014-12-01
hohirogch:
otgonchimeg gedeg huuhen shalguulsan uu ugui bol bid orgododl oge bas budlian hiideg hun shuu dee
2014-12-01
zochin:
hichneen mongond durtai bailaa ch tsaana ni hvnii amidral shiidej bgaagaa meddeggvi yum bh da. dendvv hvn chanargvi yumaa
2014-12-01
zochin:
ene dagiimaa gegchiin zurgiig ni tavihgui yasan um be, yamar amitan bdgiin.
2014-12-01
zochin:
iim novshiin argaar mungujih gesen um uzeegui shunaliin tulamnuud end tendhiin ih baga udirdah alban tu*ld ochij bgaa ni turiin albanii suirel, tsaashilbal mongol ulsiin suirel shuu dee. urid uridiinhan ni bas l iim bsan biz.
2014-12-01
zochin:
er n shvvh emnelgiihen hvnii amidralaar ih togoldog hахуул авахдаа мэргэжилийн хүмүүс шдэ.
2014-12-01
ene zugeer zah zuh ni blgui dee :
ebee huu yadahdaa ene gazart dahin iim muuhai yum garahaargui bolgochoosoi doo
2014-12-01