М.Батчимэг: УИХ дахь суудлын харьцаагаар сайдаа томилно

img

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүдэд Засгийн газарт хамтран ажиллах саналыг хүргүүлсний дагуу намуудаас томилогдсон ажлын хэсгийнхэн уулзаж зөвшилцсөн юм. УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг ахалсан бөгөөд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

1

-МАН-ын Бага хурлаар Засгийн газартай хамтарч ажиллана гэдэг шийдвэр гаргалаа. Өнөөдөр АН-ын ҮЗХ хуралдах гэж байна. Засагт хамтрах асуудлаа эцэслэн шийдэх үү?

-УИХ дахь АН-ын бүлгээс байгуулагдсан Засгийн газарт хамтран ажиллах УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүдтэй зөвшилцөх ажлын хэсгийн ажил үргэлжилж байна. ИЗНН, “Шударга ёс” эвслийн бүлгүүдтэй зөвшилцөх уулзалт хийсэн. МАН-ын бүлэгтэй тодорхой асуудлаар ойлголцох уулзалт хийгдсэн. Өнгөрсөн бямба гарагт МАН-ын Бага хурлаас Засгийн газарт хамтарч ажиллана гэсэн шийдвэр гарсан байна. Өнөөдөр АН-ын ҮЗХ, Гүйцэтгэх хороо хуралдахаар зар тараасан. Манай намын ҮЗХ-оос намуудтай Засгийн газарт хамтарч ажиллах асуудлаар эцсийн шийдвэр тогтоолыг гаргана. Тийм учраас энэ хурлын өмнө намуудын ажлын хэсгүүд дахин уулзаж хамтарч ажиллах асуудлаа бичгээр баталгаажуулна.

1

-Засгийн газрын бүтцийн тухайд хэрхэн зурагдах вэ. Бүтцээ нэмэгдүүлэх үү, хасах уу?

-Өнөөдөр нам эвслийн бүлгийн ажлын хэсгийн уулзалтаар бүтцийн асуудлыг эцэслэн тохирно. Өнгөрсөн долоо хоногт хийсэн уулзалтаар Засгийн газрын бүтэц, сайд нарын томилгоо гэхээсээ илүү өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр хүндрэлтэй, засаглалыг тогтвортой, хариуцлагатай ажиллуулах шаардлагатай байгаа учраас УИХ-д суудалтай намууд хамгийн гол нь улс төр, эдийн засгийн асуудлаар хэрхэн яаж хамтран ажиллах вэ гэдэг талаар ярьсан.

1

-МАН-д Засагт ороход хэдэн суудал өгөх талаар тохиролцсон уу?

-Эхний байдлаар хийсэн ойлголцол бол Засгийн газрын бүтэц дээр тохиролцох, дараа УИХ дахь суудлынхаа харьцаагаар намууд Засгийн газарт сайдаа томилно гэсэн ерөнхий ойлголцол байгаа.

1

-Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурийг МАН илэрхийлсэн гэсэн?

-Өртэй холбоотойгоор тодорхой асуудлыг ойлголцсон. Нэгдүгээрт, Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй гэдгийг тохирсон. Өөрөөр хэлбэл, нэмж бонд гаргахгүй гэсэн үг. Цаашдаа хамгийн чухал асуудал бол хувийн хэвшлээ дэмжих, эдийн засгаа сэргээх асуудал байгаа. Тийм учраас Засгийн газрын зүгээс хувийн хэвшилд шаардлагатай баталгаа гаргаж өгөх асуудлыг үгүйсгээгүй. Хоёр тал ярилцсан байгаа. Мөн өнөөдөр төсвөөс гадуур байгаа бондын зарцуулалт, Хөгжлийн банкнаас төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийгдэж байгаа санхүүжилтийг төсөвт оруулж нэгтгье. Өнөөдөр Монгол Улс хоёр төсөвтэй явж байна гэдэг шүүмжлэл байна. Тиймээс энэ санхүүжилтийг төсөвт нэгтгэх гэдэг дээр тохирсон.

1

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эрдэнэтээс:
хувийн хэвшлээ дэмжих нь бүү хэл эрдэнэтэд архины хууль гараагүй байхад 8 нэрийн дэлгүүрүүдийн тусгай зөвшөөрлийг, газрынх нь хамт сунгахгүй гээд боож хавчиж бна батчимэг гишүүнээ энэ танай ардчиллын хийж байгаа хорлолын нэг биш үү
2014-12-01
kkkkk:
zasgaar togloj oghiimaaaaa
2014-12-01
burmaa shig bai l da yadahdaa uyangaa :
uuh ch bish mah ch bish bas neg ontsgui tavorish
2014-12-01