Ц.Нямдорж: АН дандаа хуурдаг

Би Засгийн газарт МАН орчихсон гэж амаа хаахгүй шүү
1
-МАН Засгийн газарт хамтарсан тохиолдолд намаасаа гарна гэж та хэлсэн гэсэн. Энэ байр суурь чинь хэвээрээ юу?
-Хаана тэгж байна. Би Н.Алтанхуягийг огцруулаад Х.Баттулгыг Ерөнхий сайд болговол энэ намаас гарна гэж хэлсэн. Энэ бол Н.Алтанхуягийг огцруулах эсэхийг хэлэлцэж байх үеийн яриа л даа. Тэгээд сүүлд нь үүнийг гуйвуулаад Засгийн газар хамтарч байгуулах юм бол намаас гарна гэж хэлсэн болгоод байгаа юм. Хэрэв үнэхээр Н.Алтанхуягийг огцруулаад оронд нь Х.Баттулгыг Ерөнхий сайд болгосон бол намаасаа гарах л байсан.
1
-Хамтарсан Засгийн газрыг дэмжиж байгаа юу?
-Би анхнаасаа л эсрэг байсан. Бага хурал дээр ч гэсэн эсэргүүцэж буйгаа хэлсэн. Нэгдүгээрт, сөрөг хүчингүй болно. 2012 онд эвсэл байгуулсан нам, бүлгүүд дөрвөн жилийнхээ хугацаанд ажлаа хийгээд хариуцлагаа хүлээх ёстой. Мөн энэ Засгийн газар хэр удаан тогтох билээ гэдэг зүйл бодогдоод байгаа.
АН-тай хамтарч ажиллахад амаргүй шүү дээ. Дандаа хуурдаг, хариуцлагаа бусад руу чихдэг. Харин хэний толгойлсон Засгийн газарт хамтарч ажиллах вэ гэсэн өөр өнцгөөс харах юм бол ондоо. Жишээ нь, Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болговол хамтарч болох нэг хувилбар байсан. Яагаад
гэхээр нам дотроо хоорондоо дайсагнаад байдаг бүлэглүүдэд нэг их яваад байдаггүй. МАН-тай хамтраад засаг төрийн үйл ажиллагааг гайгүй аваад явчих байх гэж бодож байсан үе бий. Гэтэл өөр хүн Ерөнхий сайд болсон гэх мэт шалтгаанаар би эсрэг байр суурьтай байсан. Би үүнийгээ Бага хурал дээр илэрхийлсэн. Бага хурал дээр олонхиороо шийдвэр гаргасан учраас миний ярьж байсан зүйл төгсгөл болсон гэж ойлгож байна.
1
-Хэрэв таныг хамтарсан Засгийн газарт Хууль зүйн сайд болгох санал ирвэл яах вэ?
-Би Хуульзүйн сайд болохгүй.
1
-Та шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц орон тоон дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Н.Алтанхуягийн цөөрүүлж батлуулсан бүтэц тоогоор цааш явах ёстой гэж бодож байна. Сайд
болон яамдын тоог нэмж болохгүй. Угаасаа 2015 оны төсөв бол маш хүнд байгаа. Бүтэн хоёр жил данхайсан Засгийн газар байгууллаа. Орон тоог нь цөөл гэсэн шаардлага тавьчихаад өөрсдөө Засагт орохоороо яамдын тоог нэмээд эхэлбэл муухай биз дээ. Наад зах нь ёс суртахууны асуудал байна. Тийм учраас одоо байгаа төсөв, орон тоондоо багтаагаад л төсвөө ярих хэрэгтэй. Цаашдаа ч гэсэн орон нутгийн түвшин дэх хэрэггүй зардлуудыг танах хэрэгтэй. Жишээ нь, Улаанбаатар хот гэхэд дөрвөн орлогчтой. Сонгуулийн үеэр тусалсан хүмүүсээ ажилтай болгохын тулд баахан зохиомол орон тоо гаргаж ирээд 140 мянга байсан төрийн албан хаагчийн тоог 180-аад мянгад хүргэчихсэн шүү дээ. Тэгэхээр одоо нэгэнт миний эсэргүүцэл өнгөрсөн юм чинь хэд хэдэн зарчмын шинжтэй
зүйлүүдийг анхаарах хэрэгтэй болж байна.
Нэгдүгээрт, энэ орон тоо, төсвөө нэмэхгүй байх. Хоёрдугаарт, Ц.Элбэгдоржийн байнга яриад байгаа, сайд нарыг гаднаас томилох асуудал бол зайлшгүй чухал. Гуравдугаарт нь, болж өгвөл салбараа сайн мэддэг, салбараа аваад явах чадвартай сайд нартай болох асуудал. Өөрөөр хэлбэл, улстөрчдийг дагаад хөөрцөглөөд байдаггүй цэвэр мэргэжлийн хүмүүсээр засгаа бүрдүүлэх нь чухал байна. Уг нь болдогсон бол яам тамгын газраас Төрийн нарийн бичгийн даргаас дэд сайд хүртлээ 10-аад жил ажилласан. Нэр цэвэр, улстөрчидтэй хутгалдаад байдаггүй, төрийн ажлыг төрийн маягаар аваад явчих чадвартай хүмүүсээр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг бүрдүүлж чадвал ахиц гарна. Үгүй бол азаар Их хурлын гишүүн болчихсон салбараа мэдэхгүй, нэг олигархийг сайдад томилчих юм бол ажилтайгаа танилцах гэсээр 2016 онтой золгоно. Дөрөө даах хүнээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй.
1
Улс төрөөс холхондуу, чадвартай хүнээр багаа бүрдүүлвэл хожино
-Өрийг нэмэгдүүлэхгүй гэдэг баримт бичигт нь нэг үг суусан байна лээ. Гэхдээ одоо байгаа өрийн хэмжээ 49 хувьтай тэнцэхээр болсон байна. Үүн дээрээ барих юм байна лээ. Оюутолгойн гэрээг урьд байгуулсан гэрээгээ дордуулахгүйгээр Монголд ашигтай байхаар хийнэ гэсэн заалт
байсан. Тавантолгойн асуудалд мөн дээрх зарчмыг баримтална гэж байна лээ.
Тавантолгойн талаар УИХ-аас гарсан тогтоолууд байдаг. Тэр тогтоолуудын хүрээнд
ажлаа хийнэ гэсэн битүү үгтэй заалт орсон байсан. Гэхдээ яг цаашдаа амьдрал яаж
өрнөхийг би мэдэхгүй байна.
1
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Засгийн газрын бүтцийн өөрчлөлт хийхэд
дахин багасгах боломжтой гэж МАН-ын бүлэг үзэж байсан. Одоо засагт хамтрахаар
боллоо. Тэгэхээр энэ байр сууриа бататгах уу?
-Мэдэхгүй байна. Эд нарын яриад байгаагаар цоохор засаг л болох гээд байна. “Ч.Сайханбилэг ганц хүүгээ гэрлүүлэхийн тулд дөрвөн айлаас бэр гуйлаа” гэсэнтэй адил юм боллоо. Уг нь
нэгнээс нь л “бэр гуйсан” бол тэнд зөв зураглал үүсэх байсан. Юмыг яаж мэдэхэв гээд МАН-ынхан
Ч.Сайханбилэгийг томилох хуралд ороогүй. Харин би орчих гээд ятгаад байсан.
Засгийн газрыг хөдөлгөөнд орох гэж байгааг би өнгөрсөн таван сард олж харсан.
С.Баярцогт МАН-тай хамтарч засаг байгуулна гэж ярьж байсан. Энэ үеэс одоогийн
засаг цухалзаж байсан үе. Үүний өмнө хэд хэдэн уулзалт болсныг ч би мэднэ.
1
-МАН ямар ямар яам авахаар болсон бэ?
-Тэрийн би мэдэхгүй. Би хамтарсан засгийн эсрэг байгаа хүн.
1
-Засгийн газрын бүтэц хэрхэн бүрдэх бол?
-Засгийн газрын бүтцийг өргөн барьдаг хүн нь Ерөнхий сайд. Ч.Сайханбилэг ямар бодолтой байгааг би мэдэхгүй. Засгийн ажил сайн, муу явах эсэх нь томилогдох хүмүүсээсээ хамаарна. Салбартаа толгой цохисон, улс төрөөс холхондуу байсан, сайн ажиллаж чадах чадвартай
хүмүүсээр танхимаа бүрдүүлвэл хожино. Харин мэдлэг чадвар муутай, мэргэжлийн бус хүн
авчихбал эргүүтсээр байгаад зургаан сарын хугацаа дуусгана. Үнэхээр чадалтай
Засгийн газар байлгая гэвэл мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэх хэрэгтэй.
АН-ын фракцууд л хамгийн гол зовлон байна. Хуучинтайгаа адилхан олигархиудаа
зүтгүүлээд төрийн ажлаа умартаад явбал Засгийн газар ажиллаж чадахгүй. Монголын
төлөө нэг ч удаа болохнээ АН фракцынхаа зарчмаас татгалзаж чаддаг байх хэрэгтэй.
АН-д мэргэжлийн хүмүүсээ байгаа байх.
1
-Сайдад нэр нь дэвших магадлалтай яригдаж байгаа хүмүүсийг та юу гэж үзэж байна вэ?
-Яамдын тоог хуваагаагүй, хүмүүсийн нэрс нь тодроогүй учраас хэвлэлд захиалгат юмнууд гарч байна.
1
Наадах чинь үнэний ортой үг байхыг үгүйсгэхгүй
-Би ямар ч тохиолдолд бүтцийг цөөлөх зарчимтай хүн. Жишээлбэл, Боомтын захиргааны хууль гаргаад бөөн будилаан тарилаа. Замын-Үүдээр явж байхад боомтын ажиллагаа бүр дорджээ. Боомтын хуулийг хүчингүй болгох хэрэгтэй. Тахарын албыг нэн яаралтай байхгүй болгох
хэрэгтэй. Дээр үед нэг суманд ганц ойн цагдаа байгаад бүх зүйлийг зохицуулж болдог байсан. Одоо
байгаль хамгаалагч нэртэй дөрвөн ойн цагдаа байна. Тэд хийх ажилгүй. Өөрөөр
хэлбэл, сумын захиргаанаас Засгийн түвшинд хүртэл бүх орон тоог дахиж
цөөрүүлэх хэрэгтэй. Миний үед ЦЕГ 85 хүнтэй байсан. Одоо 150 хүнтэй болсон.
Зардал, төсөв хэд дахин нэмэгдсэн. Миний Хуульзүйн сайд байх үеийн төсөв 200
гаруй тэрбум төгрөг байсан. Энэ жил бараг 380 орчим тэрбум төгрөг болж хоёр
дахин нэмэгдсэн байна лээ. Ийм учраас зардлын асуудлыг Сангийн яам нэг бүрчлэн
хянах хэрэгтэй. Улаанбаатар хотод нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгч гээд
дүүрэг бүрт явж байна. Дүүргийн зохион байгуулагч хэвээрээ байж байхад
нийслэлийн Засаг даргын бие төлөөлөгч гээд явж байгаа. Хамтарсан Засгийн газар
ийм асуудал дээрээ анхаарч, данхайсан төсвөө танах хэрэгтэй. Цалингаа тавьж
чадах уу, үгүй юу гэдэг дээр асуудал тулсан, зарим зүйлээ нуугаад явж байгаа. Энэ Засгийн газар
маш хүнд нөхцөлд хандана шүү.
1
-Олон намууд хамтарч байгаа нь Засгийн газрын бүтэц, төсвийг данхайлгах
хэмжээнд байна гэсэн болгоомжлол байна?
-Ямар ч тохиолдолд Н.Алтанхуягийн сүүлд батлуулсан бүтцээр ажиллах хэрэгтэй. Дахиад нэг хоёр яамыг татан буулгасан ч яадаг юм.
-Парламент сөрөг хүчингүй боллоо. Хяналтыг хэрхэн тавих бол?
-Би л лав Засгийн газарт МАН орчихсон гэж амаа хаахгүй дээ. Ер нь анхнаасаа л 2012 онд ингэж хамтраад явсан бол зүгээр байсан юм. Бүтэн хоёр жил талцаж, бужигнаад хамаг зүйлээ хямраалаа.
АН засаг барьж чадахгүй гэдгээ 100 хувь хүлээн зөвшөөрөөд хоёр гартаа цагаан туг, цагаан хадаг бариад МАН руу шогшлоо доо. 2012 онд ингэж шогшох байсан юм. Улс төрийнх нь бааз суурь дэндүү хэврэг, унахаар байна, бөөр рүү чинь юм явна гэж би хэлээд л байсан.
1
-Бага хурлын гишүүдийн дийлэнх Засгийн газарт хамтрах шийдвэр гарсан. Энэ
нь МАН дахь фракц, тэр дундаа намын даргын хотын фракц дийлэнх нь болсонтой
холбоотой гэж зарим хүн ярьж байна.
-Наадах чинь үнэний ортой үг байхыг үгүйсгэхгүй. Харж л байя. Таван сард ийм шийдвэр гаргах нь надад ойлгомжтой болсон байсан юм.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ