Су.Батболд: МАН-д хохиролтой шийдвэр
УИХ-ын гишүүн, Засгийн газартай зөвшилцөх ажлын хэсгийн ахлагч Су.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.
ха
-Засгийн газарт хамтрахдаа зургаан яамыг МАН хариуцахаар болсон тухай яриа байна. Ямар ямар салбарыг авахаар тохирсон бэ?
-Одоогоор энэ талаар яригдаагүй байгаа. МАН-ын бага хурлаас Засгийн газрыг хамтран байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Өнөөдрөөс дахиад зөвшилцлийн ажлын хэсгийн ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн зөвшилцөх баримт бичигт гарын үсэг зурсан. Баримт бичгээ үндэслээд хоёр намын хоорондын Засгийн газарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулагдана. Өнөөдөр оройноос ажлын хэсгүүд хуралдана.
а
-МАН-ын бага хурал юуг үндэслэж Засгийн газартай хамтрах шийдвэрт хүрсэн бол?
-Өнөөдөр улс орны өмнө тулгамдаад байгаа нийгэм, эдийн засгийн хямралтай байдлыг даван туулахад МАН улс төрийн хариуцлагатай хүчний хувьд энэ асуудлыг хамтран шийдвэрлэх нь зүйтэй. Энэ асуудлаас зугтах нь эдийн засаг, нийгэмд нааштай шийдлийг авчрахгүй. Улс төрийн энэ шийдвэр МАН-д хохиролтой байж болох ч улс орны эдийн засгийн өнөөгийн байдлыг авч үзэхэд хариуцлагатай хүчний хувьд зайлшгүй шийдвэр болсон.
а
-Хариуцлагатай гэдгийг хэн томъёолоод байгаа вэ?
- Бид 90 жилийн түүхтэй улс төрийн хүчин. 2012 онд бид эдийн засгийг ямар түвшин аваачсан билээ. Энэ бүхнээ үндэслээд бид өөрсдийгөө хариуцлагатай гэж үзэж байгаа.
х
-Өрийн бондын асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Бид өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэдэг дээр хатуу тохирсон. Нэмж зээл тавихгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтаар дамжуулж хувийн хэвшлийг дэмжих асуудлыг хэрэгжүүлнэ. Засгийн газар аливаа хэлбэрээр өр зээл нэмэгдүүлж, түүнийгээ өөрөө зарцуулах асуудал байхгүй гэдэг дээр тохирсон. Өрийн менежмент, санхүүгийн менежментийн асуудлаар бодлогын баримт бичиг буюу хууль гаргана. Одоогоор хэн нэг Ерөнхий сайд, Сангийн сайд томилогдоод бүх салбарт ямар нэг хяналтгүйгээр зээл авч байгаа байдлыг менежмент, удирдлагатай болгоно. Энэ нь хамгийн чухал асуудал. Салбарын сайд болгон гаднаас зээл авах гэж асуудалд хандахаа болино.
а
-Үлдэгдэл бондоо хувийн хэвшилд зээл гаргаж өгөх үү?
-Одоогоор нэмж зээл гаргах асуудлыг зогсоосон.
а
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ