Шударга ёс эвсэл сөрөг хүчин болно гэж мэдээлээгүй

img

Ерөнхий сайд Ч.СайханбилэгУИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүдэд Засгийн газарт хамтран ажиллах саналыг хүргүүлээд буй. Энэ талаар УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс зарим зүйлийг тодрууллаа.


-МАН Засгийн газарт орохоо мэдэгдэж байна. Тэгэхээр АН-тай хийсэн гэрээ хүчингүй болж байна уу?

-МАН Засгийн газарт хамтарч ажиллах болсонтой холбоотойгоор 2012 оны Сонгуулийн дараа АН тай хийсэн бидний гэрээ дуусгавар болж байгаа. Одоо шинэ гэрээ хэлцэл хийгдэх шаардлагатай. Энэ асуудлаар одоо бүлгийн хуралдаанаар ярилцана.


-Гэрээнийхээ талаар тодруулаач. Өмнөх гэрээнд юу гэж заасан байсан юм бэ?

-Энэ бол Шударга ёс эвслийн 2012 оны Сонгуульд орохдоо улс эх орныхоо төлөө хийх амлалтуудаа хэрэгжүүлэхэд чиглэсэн гэрээ байсан шүү дээ. Одоо МАН орж ирэхээр бид ийм ажлууд хийнэ гэдэг саналуудаа тавих байх. Хоёрдугаарт, эдийн засгийн хямралтай холбоотойгоор нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Бид ажлын хэсэгтэй нэг удаа уулзсан. Тэгээд хоёр янзын хөтөлбөр гаргая гэж үзсэн. Нэгдүгээрт, богино хугацааны буюу 1.5 жилд хэрэгжих хөтөлбөр, хоёрдугаарт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр гаргаж, Засгийн газарт нам эвслүүд хамтарч ажиллая гэж санал нэгдсэн. Үүнтэй холбоотойноор 2012 оны сонгуулийн дараа хийсэн гэрээ  маань дуусаж байна. Гэхдээ энэ талаар ойрын хугацаанд АН-ын ажлын хэсэгтэй, манай ажлын хэсэг зөвшилцөнө. Яг энэ талаар бүлгийн байр  сууриа сонсож, санал бодлоо нэгтгэх гэж байна.


-Шударга ёс эвсэл Шинэчлэлийн Засгийн газарт орж ажиллаад 2 жил гаруйн хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд танай эвслийн бүлгийн мөрийн хөтөлбөр хэр хэрэгжсэн бэ. Танайхаас хмөрийн хөтөлбөрийг нь хойш тавиад байна гэсэн шүүмжлэл гараад байсан шүү дээ,

-Тийм асуудал гардаг. Манай эвслээс дөрвөн сайд ажиллуулсан. Нийгэм эдийн засгийн хүрээний их олон асуудал байсан. Манай сайд нарын эрхлэх хүрээнийх нь ажлууд нилээн сайн явсан. Тэгэхдээ эдийн засгийн чиглэлээр бидний төлөвлөж байсан ажлууд 100 хувь биелэгдэхгүй байгаа. Сонгуульт хугацаа талдаа орчихоод байхад бидний ажил 60-70 хувьтай болчихссон байх ёстой гэдэг талаас нь харвал учир дутагдалтай зүйл нилээн бий.


-МАН Засгийн газарть орсноор танай бүлгээс Засагт орох гишүүдийн тоонд өөрчлөлт орох уу?

-Одоо хэлж мэдэхгүй байна. Зөвшилцөнө ярьж хөөрнө. Бид нэгдсэн байр сууриа нэгтгэж байгаа. Зөвшилцөх ажлын хэсэг ямар удирдамжтай байна. Юуг чиг барьж яаж ажиллах юм. Хамгийн түрүүнд Засгийн газарт орох манай орон тооноос илүү хаана очиж, юу хийх вэ гэдэг чухал байна. 1.5 жилд багтааж хийх ажил дээр бид хэрхэн санал нэгдэж, зөвшилцөж чадах юм. Та бүхэн мэдэж байгаа Ерөнхий сайд хамтран ажиллах тухай албан биячиг ирүүлэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай,  Намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль талаар асуудал хөндсөн байгаа. Дээрээс нь эдийн засгийн хямралаас гарахын тулд хэд хэдэн хуулийн өөрчлөлт дээр  санал нэгдэх  шаардлагатай. Энэ хүрээнд бид санал нэгдчихээд дараа нь Засгийн газарт хэдэн сайд байх юм, хэдэн яам байх юм, аль салбарт хэн орж юу хийх вэ гэдгээ ярилцана. Хугацаагаар нь аваад үзвэл энэ долоо хоногтоо багтаад бүтэц бүрэлдэхүүний асуудлыг Ерөнхий сайд өргөн мэдүүлэх ёстой.


-МАН Засгийн газарт орвол Шударга ёс эвсэл сөрөг хүчин болно гэж та мэдээлж байсан энэ үнэн үү?

-Би тийм мэдээлэл өгч байгаагүй.


П.Наран


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mahn- myan by by:
mahn- myan hoer esgii hiih gazar nohoi yu gedeg bilee dee...
2014-12-02
erguu yumuu haa* yum be:
hooy chi ali hediin sorog huchin bolchihood deldiigeed suuj baigaagaa yu geh gee we, ene odoo yaj bugiin darga marag hiideg bainaa aan taminee!!!
2014-12-02
zochin:
ene ugaasaa gudlaa nuhur shdee. manai namiinhan namaig saidad devshuulsen bnle gej hut*g gardaa
2014-12-02
яг харагдаач:
наадуул чинь сайд биш болчихлоо гээд амиа хорлохоос наагуур юм болж байгаа яс юман дээрээ 4 билүү 5 сайд болсон гэдэг улаан улайдаггүй нөхрөөс болж алтанхуяг ардчилсан нам унасан ш дээ
2014-12-02
дэмжигч байсан иргэн:
шудрага бус эвслийг засагт бүү оруул.н.энхбаярын тоглоомын хүүхэлдэйнүүд улсын төлөө биш . ичихгүй засагт орно гээд хамгийн эхэнд саналаа өгсөн. засагт бүү ойртуул. наадуул чинь ямарч чадваргүй. чадвартайнуудаа энхбаяр жийчихсэн. э.г цагаатгуулах эцсийн зорилготой.ооймсны түрүүнүүд үлдсэн
2014-12-01
зочин:
одоо энэ шударга бус эвсэл засгаас бүрмөсөн зайл. хамтарч ажиллаад улс орноо ийм болгосон. тийм учир ямар нүүрээрээ дахин засагт орох гээд байгаа юм. манан тэр чигээрээ үз. тэгээд үр дүнг нь хар. энэ нэг хачин нөхөр сайд горьдоод л хачин хачин юм яриад хөлбөрөөд байдгаа боль
2014-12-01
зочин:
эсгий хийх газар * хэрэггүй, гэж мэдэх үү, эвсэлийнхээн
2014-12-01
shudrag esiinhoon odoo boloo sh dee:
shudraga esniihon gej neg shudraga bish ulsuud ter sorog morog hichin ni l bolj taaraa sh dee oor yahiin, oilgomjtoi sh dee!
2014-12-01
shudrag esiinhoon odoo boloo sh dee:
shudraga esniihon gej neg shudraga bish ulsuud ter sorog morog hichin ni l bolj taaraa sh dee oor yahiin, oilgomjtoi sh dee!
2014-12-01