Ерөнхий сайдад илгээсэн сануулга
МҮЭ-ийн холбооноос Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэжээ. Мөн шинэ Засгийн газрыг улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулах, иргэдийн цалин , тэтгэвэр, тэтгэмжийг бодитой нэмэгдүүлэх, амьдралын чанарыг нь сайжруулах чиглэлээр олон тулгамдсан асуудал шийдлээ хүлээж байгааг сануулсан байна. Дашрамд шийдэлтэй, ээлтэй Засгийн газрыг олон нийт хүлээж байгааг дурджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ